Таавар будилуулсан томилгоо

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тохирох хэд хэдэн хүний нэрийг хэвлэлийнхэн таамаг дэвшүүлж байлаа. Гэвч Ерөнхий сайдын олсон нэр өөр байв. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Гүйцэтгэх зөвлөлдөө УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг санал болгож дэмжүүлсэн нь хар төрүүлж байлаа. МоАХ-ын дарга, АН доторх тус фракцийн Х.Баттулга давхар албан тушаалаасаа татгалзсаар байтал тус фракциас, мөн УИХ-ын гишүүнийг санал болгосон нь цаанаа учиртай гэж хэвлэлийнхэн үргэлжлүүлэн таамаглав. Хэдийгээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудал МоАХ фракцид оногдсон ч өмнөх сайд нь УИХ-ын гишүүн байсан учир парламентын гаднаас томилгоо хийнэ гэсэн таамаг зөрөв. Гэтэл УИХ-ын гишүүн, МоАХ фракцийн Ш.Түвдэндоржийг сонгож авсан нь Ерөнхий сайд өөр бодолтой байсных. Тэрээр Ш.Түвдэндоржийг санал болгосон ч УИХ-аас дэмжлэг авахгүй унана, дараа нь өөр хүн санал болгоно, энэ нь сайдаас татгалзсан Х.Баттулгад өгч буй “ухамсрын шанаа” гэж тоймчид дүгнэж байлаа.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙДЫН САНАЛААС ТАТГАЛЗАВ

Дүгнэлтийг ёсчилж буй мэт Ерөнхийлөгч сайдад нэр дэвшүүлэхээр санал болгосон Ш.Түвдэндоржийг дэм­жихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Төрийн тэргүүн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томи­лох асуудлаар зөв­шилцөхийг хүс­сэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан бичигтэй танилцаад өчигдөр хариу илгээв. Тэрээр “Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэд­лийн байгууллага хоорондын эрх үүрэг, ха­риуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгож хэрэгжүүлэх ажлыг энэхүү томилгооноос эхлэх боломжтой. Үүний учир Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй. Иймд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох таны саналыг татгалзаж байна. Монголын төрд бий болсон дээрх шаардлага, сургамж, боломжийг харгалзан Засгийн газрын гишүүнийг шинээр то­милох саналаа дахин зөв­шилцөхийг хүсье” гэжээ.

Нэр дэвшигч Ш.Түвдэндорж сайдын албан тушаал өгвөл татгал­захгүй гэсэн тодруулга өгч байсан ч үнэндээ парламент доторх хүчний харьцааг бодож үзвэл тэр сайд болж чадахгүй байв. Өмнө нь Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр энэ хуулийг дэмжиж байсан гишүүд олонх байлаа. Сайд, гишүүний албан тушаал тусдаа байх ёстой гэж цөөнхийн 26 гишүүн, дээр нь Ардчилсан намын бүлгийн дөрвөн гишүүн, мөн “Шударга ёс” эвслийн бүлгийн хоёр, бие даагч нэг гээд 30 гаруй гишүүн сайдыг парламентын гаднаас томилох ёстой гэсэн Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг дэмжиж байсан. Иймд тэд байр сууриа хадгалж УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг сайдаар томилохын эсрэг кноп дарах байв. Ерөнхий сайд ч үүнийг мэдэж байсан учраас албаар МоАХ фракцийн УИХ-ын гишүүнийг санал болгож, хэлэлцүүлгийн үеэр унагах төлөвлөгөөтэй байсан гэх. 

 

Ш.ТҮВДЭНДОРЖИЙН АРД Л.ЭРХЭМБАЯР

Сайдад нэр дэвшээд байсан Ш.Түвдэндорж  хуульч, улс төрч мэргэжилтэй. 1990-ээд онд  МҮАН-ын дүүргийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байсан.  1999-2000 онд Батлан хамгаалахын сайдаар ажилласан хүн. Түүнээс хойш буюу 2003-2008 онд МОАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МОАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Ардчилсан намын Нийслэлийн даргын албыг хашиж байсан. Одоо УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга. Нам, бүлэглэл, Засгийн газарт том албан тушаал хашиж байсан тэрээр энэ удаад сайдын албанд “гологдов”. Тэрээр Х.Баттулга гишүүний татаасаар нам, фракцидаа томоохон албан тушаалыг хашиж байлаа.

АН-ынхны санал болгосон хүнийг Төрийн тэргүүн ийн дэмжсэнгүй. Цаана нь хэн үлдэв. Хэвлэлийнхний таамаг болгож байсанчлан  Л.Эрхэмбаяр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад хамгийн тохиромжтой хүн хэвээр үлдлээ. Тэрээр хэд хэдэн үндэслэлээр сайд болж мэдэхээр байгаа юм. Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын  зөвлөх Л.Эрхэмбаяр парламентын гаднаас байж болох томилгоо мөн. Дээр нь хөдөө аж ахуйн мэргэжилтэй учраас Х.Баттулгын дараагийн сайд гэж хэвлэлүүд эртнээс онцолсоор байв. Хэрэв Ерөнхий сайд өөр нэр дэвшигч олохгүй бол Ш.Түвдэндоржийг сайдаар томилох эсэхийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны маргаашийн хуралдаанаар сайдын томилгоог хэлэлцэнэ.

М.ГАН
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Alaad haychihsan 2014-06-03 10:33:55
    Ene Shinechleliin zasgiin gazar ch alj ugch bna daa
  • Èðãýí 2014-06-03 05:43:59
    Ýíý ÀÍ-ûíõàí èðãýäýý áóñ ººðñäèé㺺 ë çºâõºí áîääîã áîëëîî. Öààøèä áèä ÿàæ õºãæèõ þì. ªºð÷ëºëò õýðýãòýé áîëæýý.