4.1 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс баруун зүгт 32 км –т өчигдөр 22:36:43 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Ц.Сонинбаяраас  тодруулахад тухайн бүс нутагт айл байхгүй  ямар нэгэн хохирол учраагүй гэв.

Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Бага булаг” гэдэг газар өчигдөр шөнийн 01:05 цагт 3.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батцэцэгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэлээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.