Цагаан давааны замын хөдөлгөөнийг нээлээ
Aрхангай аймагт сүүлийн хоёр өдөр дараалан нойтон цас орсны улмаас нэлээд зузаан цасан бүрхүүл тогтож, хальтиргаа гулгаа их үүсч, зам даваа боогдсон. Үүнтэй холбоотой Цагаан давааны хөдөлгөөнийг өчигдөр өглөөний 9.00 цагаас хаасан билээ. Тэгвэл өнөө өглөө 9.00 цагт замыг нээлээ. 

Өнгөрсөн хоногт Архангай аймгийн бүх сумдын нутгаар 0,6-21,3 мм цас, нойтон цас орж, салхи секундэд 7-12 метр хүрч цасан шуурга шуурчээ. Өнөөдөр өглөөний байдлаар нийт нутгаар 1-18 см цасан бүрхэц тогтсон байна. Аймгийн нийт нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байлаа. Харин өчигдөр үдээс хойш 16-17 цагийн үед цас орох нь зогсчээ.

Харин өнөөдөр хур тунадасгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр байх боловч ирэх долоо хоногийн лхагва, пүрэв гараг буюу 13,14-нд аймгийн зарим газраар хур тунадас орж, энэ үеэр салхи секундэт 12-14 метр хүртэл ширүүснэ. хур тунадастай, салхи ширүүсэх төлөвтэй байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.