ОХУ-ын 16 мянган цэрэг дайчид оролцжээ
Москвагийн Улаанталбайд Ялалтын парадад ОХУ-ын нийт 16 мянган цэрэг дайчид оролцож байна. Ялалтын 70 жилийн ойн сүрт жагсаалд Монгол,Энэтхэг, Хятад, Туркмен, Казахстан, Армен, Серб, Киргиз, Белорусь, Азербайжан зэрэг улсын нийт 730 орчим цэрэг дайчин анх удаагаа Улаан талбайд жагслаа. 

 Цэргийн парад 3 үндсэн хэсгээс бүрджээ. Эхний хэсэгт 16 мянган явган цэрэг яг л нэг хүн шиг хайрцаглан алхаж байв. Үүний дараа дайнаас хойшхи бүх он жилүүдийн 194 нэгж техник талбайд гарч ирэв. Жагсаалыг эх орны дайны домогт зэвсэг болох Т-34-85 дунд танк, өөрөө явагч их буу СУ-100 зэргийн техникүүд толгойлов. Эдгээр машинуудыг түүхийн клубуудын идэвхтнүүд засч сэргээжээ. 

Орчин үеийн хуягт авто машин "Тигр", хуягт тээвэрлэгч БТР-82А, нэмэгдүүлсэн хамгаалалт бүхий хуягт автомобиль "Тайфун-У", десантын байлдааны машин БМД-4М, десантлагдахад зориулагдсан хуягт тээвэрлэгч БТР-МДМ "Ракушка", "Курганец-25" гэх ирээдүйтэй гинжит суурин дээр бүтээсэн БТР ба БМП, “Армата” гинжит хүнд суурийн БМП Т-15, байлдааны үндсэн танкууд Т-90 болон  Т-14 "Армата" дунд танк, ирээдүйн өөрөө явагч их буу "Коалиция- СВ", "Искандер" гэх пуужинт цогцолбор, ТОР-М2У, БУК-М2, "Панцирь-С", С-400 маркийн агаараас хамгаалах пуужинт төхөөрөмжүүд, тив алгасан нисэх "Ярс" пуужин, "Бумеранг" гэх дугуйт сурийн хуягт тээвэрлэгч Улаан талбайгаар дайран өнгөрлөө. 

Цэргийн техник явж өнгөрсний дараа Улаан талбай дээгүүр 200 метрийн өндөрт онгоц, нисдэг тэрэг, стратегийн бөмбөгдөгч онгоц, агаарт шатахуунаа цэнэглэгч 21 төрлийн онгоц нисэн өнгөрөв. Парадын төгсгөлд 15 МиГ-29, Су-25 онгоцууд "70" гэсэн тоог, Зургаан Як-130, зургаан Су-25 онгоц нисч Оросын төрийн далбааны өнгийг тэнгэрт урлав.

Москва хотод Ялалтын баярт зориулсан нийт  2 мянга гаруй арга хэмжээ болжээ. Түүнээс гадна Москва хотын 20 мянган цагдаа хамгаалалтад ажиллаж байна.
Г.Уянга 
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.