Тарьсан моддоо бар коджууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарлаж байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьж заншаад байгаа билээ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр буюу тавдугаар сарын 9-ний бямба гариг, Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн өдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж мод, бут тарих хөдөлгөөн өрнүүллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ялалтын ойг бэлгэдэн 70 ширхэг монос мод суулгав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ялалтын 70 жилийн ойд оролцож байгаа болон монгол дайчид анх удаа Улаан талбайд ялалтын парадад жагсч буйг 70 гэсэн тоогоор ийнхүү бэлгэдсэн юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Хайрын төгөл”-ийг чимэглэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд эрт цэцэглэдэг, анхилуун үнэртэй монос модыг сонгон тарьсан юм.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн зөвлөх О.Чулуунбилэг хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш таван жил өнгөрч байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд Ялалтын ойг бэлгэдэн 70 ширхэг монос модны бут суулгалаа. Энэ жилээс Ерөнхийлөгчийн санаачлагаар шинээр суулгасан моддыг цахим бүртгэлжүүлж, бар коджуулж эхэлж байна.Энэ 70 модноос эхлэн бар коджуулах ажил эхэлж кодоо аваад байна. Нэг мод 25 мянган төгрөгийн үнэтэй.

Ингэснээр шинээр тарьсан моддын хэдэн хувь ургасан, хэн, хэзээ ямар арчилгаа хийсэн зэрэг нь ил тод болно. Заавал жил бүр шинээр мод тарих биш, дараа жил нь өмнөх жилд тарьсан модондоо хөрөнгө оруулж, мэргэжлийн байгууллагаар арчлуулж, түүнийгээ цахим бүртгэлээр харж хянаж байх боломж бүрдэх юм” гэв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.