Долоо хоногийн тойм
Хаврын тэнгэр аанштай гэдэгчлдэн өнгөрөгч өдрүүдэд цаг агаарынбайдал нэн тогтворгүй байлаа. Түүнчлэн Улс төрд таван толгойн асуудлаар гишүүдийн байр суурь ч асуудал дагуулсаар байв. Үүнээс гадна спортын ертөнцөд ч Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Катар улсыг зорьсон тамирчид ч анхаарлын төвд байв. Мөн Дэлхийн анхаарлын төвд Москва хотноо болж буй Аугаа эх орны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээ олон улсын анхнаарлыг татсан гол сэдэв байв. Ингээд энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

Тамирчид хуурамч визний асуудалд холбогдов
Өнгөрч буй энэ долоо хоногт Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Катарын нийслэл Доха хотноо үргэлжлэн явагдлаа. Олимпийн эрхийн оноо олгох ДАШТ-нд оролцох эрхээ авах чухал энэ удаагийн тэмцээнд манайх бүтэн багаараа оролцохоор мэдүүлгээ өгч энэ сарын 3-ны өдөр Катарыг зорьсон. Гэвч шигшээ багийн гурван тамирчин нэг дасгалжуулагч визний асуудлаас болоод хил Катарын хилийг давж чадалгүй саатуулагдаж байгаад өнөөдөр эх орондоо ирлээ. Тэд Дубайн онгоцны буудал дээр 36 цаг, Бээжингийн онгоцны буудалд 5 цаг саатуулагдсаны эцэст  хэдхэн цагийн өмнө эх орондоо ирлээ. Тамирчид визний зөрчил бус хуурамч визний асуудалд холбогдов.

Харин эх орондоо буцаж ирсэн тамирчдын оронд дасгалжуулагч нар нь дэвжээнд гарч барилдсан юм. 

Аугаа эх орны ялалтын 70 жилийн ой тохиов
Өнгөрөгч өдрүүдэд Аугаа эх орны ялалтын 70 жилийн ойн өдлрүүдэд тохиолоо. Манай улс тус түүхэн арга хэмжээг хүндэтгэн олон үйл ажилллагаа зохион байгуулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Москвад болж буй баярын арга хэмжээнд хүндэт зочноор оролцсон бол Монгол цэргүүд ялалтын сүрт жагсаалд нэгдлээ. 
Энэ бол 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсаны 70 жилийн ойн баяр юм. 
Зөвлөлт-Монголын ард түмний найрамдалт харилцаа тэртээх 1921 онд  Монголд өрнөсөн ардын хувьсгалаас улбаалан, улмаар түүхийн он цагийн хэлхээнд бэхжиж, 1939 оны Халхын голын дайнд хамтран байлдаж, ялалтын уухайг өргөлцөж байсан билээ.

Өнгөрсөн онд бид Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэсэн бол энэ жил Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэж байна.
1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дайн эхлэхэд Монгол Улсын төр, засгийн газар мэдэгдэл гаргаж ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай үнэнч байхыг нотолж дайныг ялалтаар дуусгахад бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн. Хөдөлмөрч ард түмнийхээ халуун сэтгэлийн хандиваар бэлгийн цуваануудыг бүрдүүлэн, шилдэг сайн агт морьдоо өгч, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол Ард” нисэх онгоцны эскадрилийг байгуулан  Улаан армид бэлэглэсэн нь Берлинийг хүртэл тулалдаж ялалт байгуулахад бодит үүрэг гүйцэтгэснийг эргэн дурсахад бахдалтай. Оросын ард түмэн, баатарлаг цэрэг эрсүүд мөнхийн алдраа дуурсган хүн төрөлхтнийг аварч түүхэн ялалт байгуулсныг Монголын ард түмэн гүнээ хүндэтгэж байдаг юм.

1072 ширхэг хувьцаа эзэмшигч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан заалт оруулахыг хүсэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан,  Компанийн засаглалын үндэсний зөвлөл ТББ, Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци ТББ, Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв ТББ-тай хамтран Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн дунд явуулсан санал асуулга явуулсан бөгөөд үүнийгээ дүнг өнгөрөгч энэ долоо хоногт танилцууллаа. 
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гаргасан нийт хувьцааны 17 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 553 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа атал эдгээр хувьцаа эзэмшигчид саналын эрхгүй болсон. Үүнтэй холбоотойгоор 4 асуулт бүхий санал асуулгыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дунд  2015 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд  явуулсан юм.
Санал асуулгад нийт 11526 иргэн оролцон,  99.4 хувь нь Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусгай бүлэг оруулахыг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг эзэмшиж буй Монгол улсын иргэд, үндэсний аж ахуй нэгжүүдийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг олгохыг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээхийг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болохыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулаад, бүх саналын хуудсыг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргах Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгт дамжуулан өгөв.

“Энержи Ресурс” ХХК болон түүний бусад компаниуд 1 тэрбум 170 сая долларын барьцаанд байгааг мэдэгдэв
Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргахаар ажиллаж эхлээд байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Ажлын хэсгээс хийж буй ажлын талаар дараах тайлбарыг өгсөн.
Үүнд, "Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компани “Энержи Ресурс” болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцад дараах нөхцөл байдал илэрсэн.
“Энержи Ресурс” ХХК блон түшүни й ттолгой компани  100 хувь эзэмшигч толгой компаниуд болох “Mongolian Coal Corporation” (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK) компанийн хувьцаа нь толгой компани болох “Mongoliаn Mining Corporation” (Cayman Island) компанийн гаргасан 600 сая ам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан байна. Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1 тэрбум 170 сая ам.доллар болж байна.
“Энержи Ресурс” ХХК, “Энержи Ресурс Корпораци” ХХК, “Mongolian Coal Corporation” S.a.r.l (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK), “Mongolian Mining Corporation” (Cayman Island) компаниуд нь бүгд их хэмжээний зээлийн барьцаанд байгаа нь эрсдэл үүсгэж байна хэмээн мэдэгдсэн нь анхаарал татав.
Иймд эдгээр компаниудын сүүлийн 3 жилийн үйл ажиллагаанд компани тус бүрээр санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзэв. Санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээг олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч, хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай гэсэн юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Буянт 2015-05-10 02:46:17
    Онигоотой ч юм шиг. Тарьсан модоо услаад ургуулчих мөнгө гаргаж чадахгүй байж, бар коджуулах мөнгө гаргаад л.