Америкчуудын утасны талаар мэдээлэл цуглуулах нь хууль бус
Америкийн иргэдийн утасны яриатай холбоотой өгөгдлийг Үндэсний аюулгүй байдлын агентлаг нууцаар цуглуулахыг Нью-Йоркийн давж заалдах шатны холбооны шүүхээс хууль бус гэж шийдвэр гаргажээ. Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг нь улс оронд аюулгүй байдлыг хангах тухай Конгрессийн тогтоож өгсөн заагийг зөрчсөн гэж шүүгчид үзжээ. Иймд иргэдийн утасны яриатай холбоотой мега өгөгдлүүдийг системтэйгээр, нууцаар цуглуулснаар хувийн амьдралын халдашгүй байдлыг бүдүүлгээр зөрчсөн гэжээ.

Гэхдээ Үндэсний аюулгүй байдлыг агентлагийг үйлдлийг үндсэн хуулинд нэг мөр шууд нийцэхгүй гэж тодорхойлсонгүй. Иргэдийн хувийн амьдрал, улс төрийн ба шашин шүтлэгийн талаарх мэдээлэл авахын тулд тусгай алба нь АНУ-ын Конгрессоос зөвшөөрөл авах ёстой байсан гэж үзжээ. Ийм байтал Конгресс энэ талаар тусгай албадын нааштай шийдвэр гаргасан гэх ямар ч баримт олдоогүй аж.

“Civil Liberties Union” гэдэг хүний эрхийг хамгаалах олон нийтийн байгууллага Үндэсний аюулгүй байдлын агентлагийн үйлдлийг шүүхэд өгсний дагуу ийм шийдвэр гарсан байна. Тус байгууллагын өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эрх  зүйт улс байхын төлөө гаргасан том ялалт гэж тодорхойлжээ.
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.