Их хэмжээний цас орохыг анхааруулж байна
Өнөө маргаашдаа төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орох тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг малчид, тээвэрчид, ард иргэдэд Ус цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.
 
 10-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 13-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10,11-нд говь талын нутгаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн зүүн хагаст, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.