Архангайд их хэмжээний цас орж, 20-иод тээврийн хэрэгсэл цасанд боогджээ
Архангай аймагт их хэмжээний цас орж зарим зам даваа хаагджээ. Тухайлбал өнөөдөр өглөө 8 цаг орчмын байдлаар цагаан давааны зам хаагдаж, 20-иод тээврийн хэрэгсэл цасанд боогдсон байдалтай байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газраас тээврийн хэрэгслүүдийг цаснаас гаргахаар Газ-66 маркийн хоёр тээврийн хэрэгслийг явуулсан боловч өгсөж чадалгүй буцжээ. Тэд  дугуйгаа гинжээр тоноглон дахин Цагаан даваа руу хөдлөхөөр болсон байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.