Германы компани зэвсгийн контрбанд хийдэг байжээ
Германы зэвсэг үйлдвэрлэлийн “Heckler&Koch” компани олон жилийн туршид Мексик руу “G36” автомат бууг хууль бусаар худалдаж байсныг илрүүлжээ. Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр 2003-аас 2011 онуудад тус компани нь Мексик рүү 9472 ширхэг “G36” автомат зарсан байна. Зарахдаа хяналт тавих ёстой холбогдох байгууллагуудад удаа дараалан хуурамч мэдээлэл өгч төөрөгдүүлж байжээ. Нэг ёсондоо хууль бусаар буюу контрбандаар автомат бууг Мексикт худалддаг байсан.

Хамгийн гол нь контрбандын автомат бууг хар тамхины мафитай нягт холбоотой ажилладаг, авилгад нэвт автагдсан тооцогддог мужууд руу зардаг байсан нь Германы холбогдох байгууллагуудын дургүйцлийг ихэд хүргэсэн бололтой. Тухайлбал, удирдлагууд нь хар тамхины мафитай холбоотой гэгддэг Чьяпас, Чиуауа, Герреро, Халиско мужууд руу 4767 автомат буу зарсан болохыг Германы контрбандтай тэмцэх газар “ZKA” тогтоосон байна. Үүнээс гадна Мексик рүү зэвсэг хууль бусаар нийлүүлэхэд “Heckler&Koch” компанийн хариуцлагатй ажилтнууд шууд оролцож, оролцоогүй үедээ дэмжиж байсан гэдгийг “ZKA” мэдэгдэж байна. Иймд “ZKA”-аас тус компанид ажиллаж байсан таван ажилтныг зэвсэглэлд хяналт тавих хууль, гадаад эдийн засгийн харилцааг зохицуулах хуулийг зөрчсөн гэж шийтгэл оноох, зэвсгийн контрбандаар “Heckler&Koch” компанийн олсон ашиг болох 3 сая еврог хураан авахыг шаарджээ.
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.