Хоёр улсын ерөнхийлөгч уулзлаа
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийж, зоог барилаа.

Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ”Эрхэм Ерөнхийлөгч таныг бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлье. Дайны хүнд жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэгээ үзүүлж байсан та бүхнийг Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт урих нь зүй ёсны хэрэг юм.  Манай хоёр улс гүн гүнзгий найрсаг сайхан харилцаатай явж ирсэнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Бид энэхүү уулзалтаараа Орос, Монгол хоёр орны  харилцааны олон чухал асуудлаар өргөн бүрэлдэхүүнтэй ярилцах болно. Эрхэм Ерөнхийлөгч таны санаачлагаар Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалт хийгдсэн. Энэхүү арга хэмжээний үеэр мөн уулзах боломж тохиож байна ” гэж хэллээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ”Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд, биднийг хүлээн авч хоёр орны харилцааны асуудлаар ярилцах цаг зав гаргаж байгаад талархлаа илэрхийлье. Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс хүргэж байгаадаа баяртай байна. Та бүхэнд хөрш орны хувьд, сайн анд нөхрийн хувьд чин сэтгэлээсээ амжилт хүсье. “ гэж хэлэв.

Ганцаарчилсан уулзалтын дараа цаг гаран үргэлжилсэн ажил хэргийн зоогийн үеэр эдийн засаг, дэд бүтцийн салбар, хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, гурван талт уулзалт зэрэг  өргөн сэдвээр ярилцлаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ih l harlaa 2015-05-09 14:04:36
    mongol tserguudiin jagsaaliin ued EB-g orosiin TV gargahgui l baigaa um daa, Sochi dahin davtagdsan in neg um heleed baigaa um bish uu
    103.229.122.187
    Мэдэгдсэн Хариулах
  • baagii 2015-05-09 11:05:55
    orosd ochij xyn b.son zolig shyy.
    103.229.121.229
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-05-09 10:45:11
    zaisan tolgoid 2 baimaliig taviarai.
    103.229.121.229
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-05-09 10:40:45
    ene ydyr ebee yamar nyyreeree krasnii plosadi deer alaj yavna ve.ichij amidar.lenin,stalin 2 uran barimal hend gai b.lov.oros b.gaagyi bol bid b.xuujaa .
    103.229.121.229
    Мэдэгдсэн Хариулах