Дэлхийн хоёрдугаар дайнд 60 гаруй сая хүн амь үрэгджээ
Дэлхийн хоёрдугаар дайн нь 1939-1945 үргэлжилсэн энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Төд удалгүй дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс оронууд 2 хэсэгт хуваагдсан нь Холбоотнууд болон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5% нь байжээ. Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1 нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм.

Герман улсын дайн зарласаныг илтгэх дараагийн үйлдэл нь Франц болон Их Британи,түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний шалтгаан нь Европд агуу том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үе хүртэл хийсэн дайн тулаандаа Европийн ихэнх нутгийг эзэлж чадаад байсан юм. Хэдий тийм боловч Их Британи болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй тэмцэх гол хүч болж Өмнөд Африкд хүчтэй тулаан хийсээр байв.1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсуудЗХУ руу довтолсоноор,дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох ЗХУ-ыг татан оруулсан хэрэг байсан юм.

1941 оны 12 сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа руу дайрсанаар,хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна. Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд,Япон улсын удаа дараа хүлээсэн далай дээрх тулаан, Европын Тэнхлэгийн улсуудын Өмнөд Африкт хүлээсэн ялагдлаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон юм.1943 онд Герман улсын Зүүн Европд хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист Итали руу довтолсон довтолгоо болон АНУынНомхон Далайд байгуулсан ялалтаас болж Тэнхлэгийн улсууд санаачлагаа алдаж, бүх фронтоо татах санаачлага барьж эхэлсэн юм.1944 онд ЗХУ, Герман болон түүний холбоотон улсуудад алдсан газар нутагаа эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Францулсыг чөлөөлж байв.Европд энэ дайн нь Берлинийг ЗХУ ын мөн Польш улсын цэргүүд эзэлж авснаар Герман улсын болзолгүй бууж өгснөөр 1945 оны 5 сарын 9нд дууссан юм. Харин Ази-д Япон улс АНУ-ын довтолгооноор усан флотоо алдсаны дараа 1945 оны 8 сарын 15нд бууж өгөх саналыг хүлээн зөвшөөрснөөр дайн дууссан байна.

Дайны үед Монгол улс Хорлоогийн Чойбалсангийн коммунист засаглалд удирдуулж байсан бөгөөд ЗСБНХУ-тай маш нарийн холбоотой байв. Монголын арми Улаан армитай олон удаа цуг байлдаж байсан. 1939 онд Хятадын хойд зүгт байрлаж байсан Японы цэргүүд Зүүн Монголд халдахад Монгол ба Японы хоорондох тулалдаан эхэлжээ. Үүний хариуд Георгий Жуковаар удирдуулсан ЗСБНХУ ба БНМАУ-ын хамтарсан хүчин Япончуудыг бут цохиж үүний үр дүнд Япон улс БНМАУ-ын “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал” гэгчийг хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурав. Япон нь үүний дараа Монголыг эзлэхийг оролдоогүй ч, Монголын хилийн орчимд багагүй цэрэг байрлуулахаар болов. ЗСБНХУ өөрийн цэргээ, Европ руу татсаны дараа Монголын хүчин стратегийн хувьд илүү чухал болов. Дайны сүүлийн өдрүүдэд буюу 1945 оны 8 сарын 10-нд Монгол нь албан ёсоор Японд дайн зарлаж, Зөвлөлтийн цэргүүдтэй хамт японы эзэмшилд байсан хойд хятадыг чөлөөлөх үйл ажиллагаанд оролцов.

Үүнээс гадна БНМАУ нь Зөвлөлтийн цэргийн хүчид багагүй хэмжээний дэмжлэг, тусалцаа үзүүлж байв. Фронтод ХАНДИВ цуглуулах үйл ажиллагаа орон даяар өрнөж, мал, мах, арьс шир түүхий эд, хувцас хунар, бэлэн мөнгө, алт зэргийг хандивлав. Зөвхөн 1942 оны эцсээр Москвад 236 вагон галт тэрэгний 4 цуваа бэлэг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, үстэй хантааз тус бүр 30,000 ширхэг, хүнсний зүйл 600 тн байсны дотор 27,000 шахуу зээрийн мах байв.

Монголчууд бэлнээр 2.5 сая төгрөг, 100,000 ам. Доллар, 300 кг алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 53 танктай, түүний дотор 32 алдарт Т-34 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкын Гвардын 1-р армийн бүрэлдэхүүнд орж тулалдсаар Берлин хүрчээ. Мөн энэ мөнгөөр “Монгол ард” нисэх хүчний эскадриль байгуулсан байна. Дайны жилүүдэд Монголын ард түмэн улаан цэрэгт 485,000 морь худалдаж, 32,000 агт бэлэглэв. Нийтийн дайсны эсрэг тэмцэлд Монголчууд өөрийн бүхий л бололцоогоороо оролцсоны илрэл нь энэ билээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jervis 2015-05-09 14:00:52
    2-r Dainii tuhai bichij bui yum bol 2-r dainii zurag tavichihgui dee!!!! Ene chin 1-r Dainii zuragshuudee olloonuudaa