Британийн сөрөг хүчин ялагдлаа хүлээлээ
Их Британид болсон бүх нийтийн сонгуулийн дараагаар сөрөг хүчний Лейборист намын тэргүүн Эд Милибэнд өөрийн намыг ялагдал хүлээсэн гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Өгөгдсөн саналыг тоолж дуусаагүй байгаа хэдий ч Лейборист намын хувьд хамгийн хүнд, сэтгэл гонсгойлгосон шөнө байлаа” гэжээ. Милибэндийн хэлж байгаараа түүнээр удирдуулсан нам нь Англи, Уэлсд өмнөх амжилтаа ахиулж чадаагүйгээр барахгүй Шотландад үндсэрхэг үзэлтнүүдэд ялагдсан байна.

Сонгуулийн өдөр явагдсан санал асуулгын дүнгээр Лейборист нам нь Их Британийн парламентын доод танхимын 650 суудлаас ердөө 239-ийг нь авснаар эрх баригч Консерватив намаас гэнэтийн том ялагдал хүлээсэн байна. ВВС компанийн мэдээлснээр бол Дэвид Кэмероноор удирдуулсан Консерватив намынхан энэ сонгуулиар 325 суудал авч магадгүй болсон. Өөрөөр хэлбэл эвсэл байгуулалгүйгээр дангаар эрх барих боломжтой болно.

Либерал намын дэмжигчид хамгийн их байдаг, гол тулгуур гэгдэж байсан Шотландад “Шотландын үндэсний нам” нь парламентын 59 суудлын 58-ыг нь авч том ялалт байгуулжээ.
Эх сурвалж: “Deutsche welle”.


Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.