АНУ, Японы сайд нарын хэлсэн үгийг “өдөөн хатгасан” гэж буруутгав
Хятад улсын Ардын чөлөөлөх армийн орлогч дарга, дэслэгч генерал Ван Гуанзонг Сингапурт болсон Азийн аюулгүй байдлын форум дээр АНУ-ын Батлан хамгаалахын болон Японы Ерөнхий сайд нарын хэлсэн үгийг “өдөөн хатгасан” гэж буруутгасан тухай ВВС мэдээллээ.

Өнгөрсөн бямба гарагт болсон уг фо­румаар АНУ болон Зүүн Өмнөд Азийн орнуудын төлөөлөгчид Хятад, Вьетнам, Филиппиний хоорондын хурцадмал байд­лаас гадна Япон, Хятадын маргаантай арлуудын асуудлын талаар хэлэлцсэн юм.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хагел “Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож байна” гэж хэлсэн бол Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хэлэхдээ Зүүн Өмнөд Азийн орнуудыг дэмжихээ амласан аж.

Энэ нь Хятадын зүг дайрч довтолсон үг хэмээн Ван Гуанзонг хэлснээс гадна улсынхаа эсрэг “шүүмжлэл” сонсоно гэж төсөөлөөгүй байсан гэсэн байна.

Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.