Өнөөдөр “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгосон. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ.
 
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд жил бүр оролцож мод тарьдаг уламжлалтай. Улсын Их Хурлын дарга өнгөрсөн хавар, намар Төв аймгийн Эрдэнэ сум, Зуун модны тал /Цонжин болдогийн баруун урд/-д болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан. Энэ жилийн мод тарих үндэсний өдрөөр Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулсан шинэ төгөл байгуулах гэж буйгаараа онцлогтой юм. Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Тамгын газрын ажилтнууд оролцож мод тарина.

Мөн БОНХЯ-наас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд мод сөөг тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулах бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ахмадын төлөөлөл мод тарина. Мөн нийслэлийн ЕБС, цэцэрлэг, эмнэлгүүдэд орчноо цэцэрлэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж 3250 агч, 2000 голт бор, 1500 гүйлс модыг нийслэлээс олгоно. Мөн гэр хороолол дахь Захирагчийн ажлын 10 албад 3250 агч, 2000 голт бор, 1500 гүйлс модыг орчин тойрондоо тарихаас гадна хорооныхоо иргэдэд жимсний болон гоёлын мод сөөг өгч ногоон байгууламжийг нэмэгдүүлэх аж.
 
Мөн өнөөдөр 14.00 цагаас Байгаль орчин болон нийгмийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд клубууд гишүүд дэмжигчид хамтран Богд хааны ордон музейд мод тарина.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.