АНУ ба Кубын хооронд гатлага онгоцоор зорчих боломжтой болно
АНУ нь 50 гаруй жил завсарласны эцэст нь Кубатай гатлага онгоцоор ахин шууд холбогддог болно. АНУ-ын Сангийн яамнаас гатлага онгоцны компаниудад Куба руу тээвэр хийх лиценз өгөөд эхэлсэн гэж мэдэгдэв. Одоогоор яг хэдэн лиценз өгөөд байгаа нь тодорхойгүй ч “Baja Ferries” компани авсан гэдгээ мэдэгджээ. Энэ компанийн төлөөлөгч Роберт Мьюз “Энэ бол Куба ба АНУ-ыг ойртуулах бас нэг алхам” гэж мэдэгджээ. Одоогоор лиценз авсан компаниуд нь Кубын эрх баригчид зөвшөөрөл өгөхийг хүлээж байна. Зөвшөөрөл өгвөл энэ оны 9, 10-р сар гэхэд Кубыг чиглэсэн эхний гатлага онгоцууд явах боломжтой аж.

Гатлага онгоцоор Майамигаас Гавана хотын хооронд шөнөдөө 3-4 удаа тээвэрлэлт хийж гэж төлөвлөөд байгаа юм байна. Нэг гатлага онгоц нь мянга гаруй зорчигч тээвэрлэх чадалтай. Гавана ба Майамийн хооронд 400 км-ийн зайтай юм. Жил болгон АНУ ба Кубын хооронд цагаачилсан Кубачууд дийлэнх нь болдог 600 мянга орчин хүн зорчдог. Тэд гол төлөв Кубад үлдсэн төрөл садандаа тусламж зөөдөг гэнэ. Тэд саяхныг хүртэл бага тусгайлан хөлсөлсөн онгоцоор бага ачааг, өндөр зардалтай зөөдөг байжээ.
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.