Оросууд танк угсралтад хувьсгал гаргалаа
Ялалтын баярын жагсаалд оролцох Оросын шинэ байлдааны шинэ техник өрнөдийн мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байна. Учир нь байлдааны шинэ онгоцыг илүү ойр давтамжтай зохион бүтээдэг бол хуягт техник, түүний дотор танкийг шинээр зохиох нь тун ховор. Орчин үеийн танкууд нь янз бүрийн чиглэлээр сайжруулан шинэчлэгдэж байдаг ч зохион бүтээгдсэнээс хойш олон арван жил болоод байгаа. Тухайлбал, Германы “Leopard 2” танкийг 1979 оноос, Америкийн “M-1 Abrams”-ыг 1980 оноос, Францын “Leclerc”-ийг 1991 оноос, Британийн “Challenger 2”-ыг 1994 оноос, Италийн “Ariete“-г 1995 оноос үйлдвэрлэж байгаа. Оросын Т-90 танкийг 1992 оноос үйлдвэрлэж байгаа. Ийм нөхцөлд Оросын “Армата” Т-14 танк гарч ирсэн нь түүхэн онцгой үйл явдал гарцаагүй мөн.

Т-14 танкны байлдааны суурь нь тун онцгой. Энэ суурь дээр явган цэргийн байлдааны машинаас эхлээд их буу, гал шүршигч гээд төрөл бүрийн техникийг угсран гаргаж болдог универсал хийц юм. Ингэснээр шинэ техникийг зохион бүтээх, үйлдвэрлэх явц хурдсан хямдрах боломжтой болно.

“Армат” цувралын хамгийн анхны танк нь Т-14. Энэ танк 125 мм-ийн их 2А82 их буутай бөгөөд энэ их буу нь одоогоор дэлхийн танкны шилдэг их буу гэгддэг “Leopard”-ын 120 мм-ийн L-55 их буунаас бүх үзүүлэлтээрээ илүү. Үүнээс гадна Т-14-ийн бусад үзүүлэлт ч онцгой болсон. Тодруулбал, танкны толгойд нь багийн гишүүд байрладаггүй, толгойг видео камерын тусламжтайгаар алсаас удирддаг. Ийм санаа Өрнөдөд бүр олон арван жилийн өмнө бий болсон ч бодитоор хэрэгжээгүй. Багийн гишүүд танкны толгойд бус харин тусгай хуягласан хайрцаг дотор байрлах тул амьд үлдэх магадлал нь эрс нэмэгдсэн. Улмаар алсаас удирддаг толгой гэх мэт шинэ технологи ашигласныг үзвэл яваандаа Т-14 нь багийн гишүүдгүй, бүхлээрээ зайнаас удирдагддаг хувилбартайгаар гарч ирж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж байна.

Үүнээс гадна танкны хамгаалалтын систем маш нарийн боловсруулагдсан. Нэн хатуу хуяг, танкийг чиглэсэн сумны замд дэлбэлэн хүчгүй болгодог динамик хамгаалалт, танк эсэргүүцэгч пуужин ба бусад сумыг үр дүнтэй эсэргүүцэх боломж олгодог “Афганит” идэвхтэй хамгаалалтын системтэй. Танкны хажуугийн хэсгийг кумулятив сумыг үр ашиггүй болгодог торон хаалттай.

Одоогийн байдлаар Оросын шинэ танк ба түүний баг шиг сайн хамгаалагдсан танд хаа ч байхгүй байна. Ингэснээр “Армата” нь Оросын төдийгүй олон улсын танк үйлдвэрлэл шинэ түвшинд гарсны илрэл болж чадлаа. Ийм нөхцөлд Украйны хямралаас болж Оростой харилцаагаа муутгасан, олон жилийн турш зэвсэглэлээ цөөлсөн Өрнө дахин шинэ зэвсэглэл боловсруулах, ашиглалтад авахаас өөр аргагүй болно гэдгийг баттай хэлж болно.
Эх сурвалж: “Die Presse”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • y 2015-05-14 07:40:39
    Ivanuud heze vher mongolig shine zevsgeree buudah boloo udahgui bh da hadag barin ugtay aa
  • Бат 2015-05-10 23:13:46
    зурхайн. хаана. байнаа?
  • Үнэн 2015-05-09 15:22:00
    Оросын танк далайг гатлаад америкт хүрэхгүй, хүчирхэг гүрэн хятадтай байлдахгүй. Ойр орчныхоо жижиг сажиг улсуудыг няц дарж байх л зорилготой. Гүрж, Украйн, Лит...
    141.0.8.226
    Мэдэгдсэн Хариулах
  • cc 2015-05-09 13:32:34
    Amazing! http://www.myfreegems.com/ - I got free Clash of Clans gems here! Get yours too in less than two minutes!! Everybody is already using free gems from he...
  • bb 2015-05-09 10:25:43
    Армада биш үү?
  • Буянаа 2015-05-09 04:14:33
    Буянгийн жагаа дайн гарвал монголын нүүрс яана гэсэн бэ?
    73.41.136.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Танкист 2015-05-09 03:03:05
    Орос танк дэлхийд тэргүүлэх болтугай
    202.179.8.114
    Мэдэгдсэн Хариулах