Ялалтын баярын хөтөлбөр
Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг манай улс ч бас тэмдэглэж байгаа. Баярын хүрээнд зохион байгуулах ажлуудыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтдаа хийж байгаа юм. Өчигдөр  Соёлын төв өргөөн баярын хурал, хүндэтгэлийн концерт  болсон. Баярын хуралд  төр, засгийн төлөөлөл Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд, Беларусь улсаас суугаа Элчин сайд, Казакстан улсаас суугаа Элчин сайдууд болон ахмад дайчид оролцсон юм. Тэгвэл өнөөдөр олон арга хэмжээ зохион байгуулах юм. Ингээд Ялалтын баярын хөтөлбөрийг танилцуулъя.
 
11.00 цаг: БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд ОХУ, Казакстан, Беларусь зэрэг улсын Элчин сайд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөнө.

11.30 цаг: ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

14.00 цаг: Чингисийн талбайд баярын арга хэмжээ эхэлнэ.

15.00 цаг: Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаалыг "25-р суваг"телевизээр шууд дамжуулана. Шууд нэвтрүүлгийн цэргийн тайлбарлагчаар Монгол Улсаас ОХУ-д суух ЭСЯ-ны Цэргийн атташегаар ажиллаж байсан Бригадын генерал М.Хүрлээ, ЗХЖШ-ын Ар тал, техникийн газрын Орлогч дарга, хурандаа Б.Алтангэрэл, ОУ-ын тоймч Х.Уламбаяр нар ажиллана.

19.00 цаг: Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөөнд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид "День победы" хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулна.

22.00 цаг: Чингисийн талбайд 5-10 минутын ёслолын буудлага буудах юм байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-09 15:41:49
    энэ олон телевиз газар дээрээс нь сурвалжилсан гээд байгаа мөртлөө өөрийн орны цэргийн жагсаалыг тод сайхан харуулж ч чадсангүй
  • зочин 2015-05-09 06:24:16
    сайн байна хужаагаас орос нь дээр шүү ардууд минь
  • ЖИРГЭЭ 2015-05-09 04:11:12
    ЗӨВ ШҮҮ