Баянзүрх дүүргийн алслагдмал хороо цэцэрлэгтэй боллоо

Баянзүрх дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан гуравдахь цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Баянзүрх дүүрэг 28 хороотой. 28 хорооны 20 нь гэр хороолол. Гэр хорооллын бүсдээ алслагдсанд тооцогддог 28 дугаар хороо ийнхүү өнөөдөр төрийн өмчит цэцэрлэгтэй болж байна.

Монгол залуусын хүч хөдөлмөр ухаан зарсан “Эзо Хаус” компанийн барьж босгосон 203 дугаар цэцэрлэгт Хужирбулангийн харьяалалтай 150-200 хүүхэд сурч, хүмүүжих юм байна. Төрийн бодлогыг дүүргийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж ажилласаны дүнд 2013-2015 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт  төрийн өмчийн 6 цэцэрлэг, төрийн бус өмчийн 26 цэцэрлэг шинээр байгуулагдсан байна. Мөн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 2126-аар нэмэгдэж, дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 70 хувьтай болжээ.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 35, төрийн бус өмчийн 102 цэцэрлэгт 17081 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшин суралцаж байна.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.