Балгасын улаан нуурыг Тавантолгойд ашиглахыг нутгийн иргэд эсэргүүцэж байна
Ханхонгор сумын иргэд Тавантолгойг ухуулахгүй, Балгасын улаан нуурыг сүйтгүйлэхгүй хэмээн мэдээлэл хийхээр хэвлэлийн хурал зарлаад байсан ч эл хурал тодорхойгүй шалтгаанаар болоогүй юм. Тэгвэл тэднийг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авч уулзсан байна. 
Тус иргэд Балгасын улаан нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглуулахгүй байх асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлүүлэх хүсэлтэй ирснээ УИХ-ын даргад танилцууллаа. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэдийн төлөөлөл уг асуудлаар үдээс өмнө Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргах Ажлын хэсгийн гишүүдтэй уулзсан байна.

Ханхонгор сумын иргэн И.Оюун хэлэхдээ, өнөөдрийн байдлаар нутгийн иргэд тайван аж төрж байгаа хэдий ч ус ундныхаа асуудалд байнга санаа зовж, Балгасын улаан нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах вий гэсэн түгшүүртэй байдаг. Энэ нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах юм бол нуур орчмын айл өрхүүдийн аж амьдрал доройтох төдийгүй Өмнөговь аймгийн экосистемд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй талаар мэргэжилтнүүд анхааруулдаг. Тавантолгойн ордыг ашиглах гэрээ байгуулах гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон. Тус ордыг ашиглах гэрээнд Балгасын улаан нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглуулах заалт орсон байсан. Харин уг гэрээнд УИХ-ын дарга Та анхаарал хандуулж, Монгол ард түмний эрх ашгийг хамгаалж байгаад талархал илэрхийлье гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд "Энэ асуудлаар Өмнөговь аймгийн ИТХ-аас шийдвэр гарсныг та бүхэн мэдэж байгаа нь лавтай. 2014 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд Өмнөговь аймагт ажиллах үеэр Балгасын улаан нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглуулахгүй байх шийдвэр гарсан талаар надад аймгийн удирдлагууд танилцуулж байсан. Аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэртэй Ханхонгор сумын иргэд санал нэг байгаа гэж ойлгож болох уу?" хэмээн тодруулан асуусан юм.
Дээрх шийдвэрийг Ханхонгор сумын иргэд бүрэн дэмжиж байгааг УИХ-ын даргатай уулзаж буй иргэд баталсан. Түүнчлэн Тавантолгойн ордыг ашиглах асуудал улс орны хувьд чухал хэдий ч байгаль орчин, тухайн бүс нутгийнхаа экосистемийн аюулгүй байдал, нутгийн ард иргэдийн аж төрлийг анхаарч, тус ордыг ашиглах тохиолдолд Балгасын улаан нуурыг үйлдвэрлэлд ашиглуулахгүй байх тал дээр ажиллаж өгнө үү гэдэг Ханхонгор сумын нийт иргэдийн хүсэлтийг уламжилсаны зэрэгцээ улс орон ард түмэнд алдагдалтай Таван толгойн гэрээг зогсоосонд Монгол Улсын иргэний хувьд тэд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд нүүрсийг усаар биш элсээр угаадаг технологи байдаг хэмээн танилцуулаад, Тавантолгойн ордыг ашиглахдаа нүүрс угаах бол энэ технологийг ашиглуулах шаардлагыг тавина. Энэ тохиолдолд уурхайн үйлдвэрлэлд ус ашиглахгүй болохыг хэллээ.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэд УИХ-ын даргатай уулзаж, санал солилцсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1+ 2015-05-11 01:37:11
    Элсээр явдаг машин байдаг гэсэн, одоо сайд дарга нарыг ийм машин ав гэж шаардах болно. Сайхан ..аах юм.
    202.131.233.251
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяраа 2015-05-10 09:15:00
    Элсээр ч бай усаар ч бай угаагаад гарсан хаягдлаа яах талаар анхаараасай.
    103.11.193.163
    Мэдэгдсэн Хариулах
  • болд 2015-05-10 01:35:32
    таван толгойг битгий ашиглуул хойч ирээдүйдээ үлдэээ бид үр хүүхдэээ яагаад үлдээж болохгүй гэж
    150.129.140.228
    Мэдэгдсэн Хариулах
  • zi bold icheechee 2015-05-09 03:42:47
    Icheechee huuree mal bol alaad idehsen hun bolhoor yajich bolohguinee
    202.179.20.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Bataa 2015-05-08 22:56:40
    Ene zi soliorchee, Odoo nutgin irged eserguuchsen geed tavantolgoig hudulguhgui ni l dee,
    112.72.13.255
    Мэдэгдсэн Хариулах
  • Ядмаа 2015-05-08 14:49:38
    Нөгөө нэг Увсын иргэд сонгуулиар хууль бус авсан мөнгөө буцааж өгнө гээд Улаанбаатарт ирж хэвлэлийн бага хурал хийдэг шиг гоё онигоо байна.
    112.72.13.235
    Мэдэгдсэн Хариулах
  • yooy 2015-05-08 11:27:21
    Yooy, zi chi zailaa, odoo bur gachaah yum oldohgui, bur soliorch bna
    112.72.13.255
    Мэдэгдсэн Хариулах