Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцуулга ирүүллээ
2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Шийдлийн цаг”-аар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол хүнд дэлхий нээлттэй, дэлхийн хүнд монгол нээлттэй байх учиртай. Монголчууд өөрийн хүн байтугай малаа ч удаан хашдаггүй ард түмэн. Гэтэл шүүх, прокурорын бүрэн эрхийг булаалдан хэн дуртай нь хилийн хориг тавиулах тохиолдол олон байна” гээд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдорж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж нарыг урьж ярилцсан билээ.

Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаадын иргэдийн олонх нь манай хоёр хөрш болон БНСУ-ын иргэд. Мөн хилээр гарахыг хориглосон монгол иргэдийн тоо ч цөөн биш байна. Хилийн хорио ихэдвэл хөл хорио болно. Хөл хориотой айлд хөрөнгө оруулалт, хөгжил, технологийн дэвшил зэрэг ч хориотой болно. Ингэж дур мэдэн хориглох нь ажлын байр, авах цалин, ашиг орлого, шинэ технологи Монголд нэвтрүүлэхийг хориглож байгаатай адил юм. Монголын, гадаадын иргэд ялгаагүй хөлдөө ийм чөдөртэй байж болохгүй, хүний эрх ч зөрчигдөж байна гэж Ерөнхий сайд тодотгосон.

Hotel Mongolia гэдэг хоч монгол хүн бүрт хортой. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаадаас авдаг манай улсад долларын ханш өсөх нь хүн бүрийг торгож буйтай адил юм.  

Гадаад, дотоодын иргэдийг хилээр орж, гарахыг хориглож байгаа нь манай байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байгаатай холбоотой. Уг нь хууль, дүрмээр зохицуулагдсан асуудал. Энд цугласан бид нэг ойлголтод хүрч энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай байна гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас Ерөнхий сайдад танилцуулга ирүүлжээ.

Ерөнхий сайд хилийн хориг тавьсан үндэслэлийн талаар судлах үүрэг, чиглэл өгснөөс хойш Монгол улсын 101, гадаадын 17 иргэний “хилийн хориг” цуцлагджээ.

Прокурорын байгууллагаас Монгол Улсын болон гадаадын иргэдэд хилийн хориг тавих үндэслэлийг хянан шийдвэрлэх зохицуулалтыг тодорхой, боловсронгуй болгож тусгах шаардлагатай байгаа тул холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн саналыг боловсруулан Ерөнхий сайдад ирүүлжээ.

Ингэснээр эрүүгийн гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдсон, яллагдагчаар татагдсан этгээдийг Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлэхэд эрх бүхий байгууллагууд зөвхөн прокурорын байгууллагын зөвшөөрлөөр хилийн хориг тавиулж байх зохицуулалт шинээр үйлчлэх юм. Мөн Прокурорын байгууллагаас хүний эрхийг хязгаарлах эрх бүхий байгууллагууд хилийн хориг тавих асуудлаар харилцан мэдээлэл солилцож ажиллах асуудлыг зохицуулсан журам баталж ажиллах болсон тухайгаа мэдэгджээ. Дээрх шинэ хуулийн төслийг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д өргөн барина гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

- See more at: http://zasag.mn/news/view/9678#sthash.clLh7gpA.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.