Хуурамч визний асуудалд холбогдсон тамирчид холбооныхоо удирдлагуудад гомдолтой байна
Эдгээр өдрүүдэд  Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Катарын нийслэл Доха хотноо үргэлжлэн явагдаж байна. Олимпийн эрхийн оноо олгох ДАШТ-нд оролцох эрхээ авах чухал энэ удаагийн тэмцээнд манайх бүтэн багаараа оролцохоор мэдүүлгээ өгч энэ сарын 3-ны өдөр Катарыг зорьсон. Гэвч шигшээ багийн гурван тамирчин нэг дасгалжуулагч визний асуудлаас болоод хил Катарын хилийг давж чадалгүй саатуулагдаж байгаад өнөөдөр эх орондоо ирлээ. Тэд Дубайн онгоцны буудал дээр 36 цаг, Бээжингийн онгоцны буудалд 5 цаг саатуулагдсаны эцэст  хэдхэн цагийн өмнө эх орондоо ирлээ. Ингээд тэднийг сэтгүүлчид онгоцны буудалд тосон авч юу болсон талаар тодруулсан юм. 

Тамирчид визний зөрчил бус хуурамч визний асуудалд холбогджээ

Гурван тамирчин дасгалжуулагчийнхаа хамт Катарын хил дээр саатуулагдсан даруйд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж визний асуудал гарлаа, санааг тань зовоосондоо уучлал гуйж байна хэмээн цахим хуудсаараа мэдэгдсэн. Гэвч манай тамирчид зүгээр нэг взний асуудал бус хуурамч визний ноцтой асуудалд холбогджээ. 

Эх орондоо буцаж ирсэн дасгалжуулагч Б.Баяраа хэлэхдээ "Бид визний зөрчил ч биш бүр хуурамч визний асуудалд орооцолдсон. Тийм ч учраас Дубайд биднийг маш хатуу шалгаж, хатуу шаардлага тавьж, 36 цагийн хугацаанд саатууллаа. Холбогдох хүмүүс "Хуурамч визийг хэн бүрдүүлсэн", "Ямар байгууллага, хэн гэдэг албан тушаалтан хариуцаж мэдүүлсэн", "Ямар байгууллагаар дамжсан" гээд нарийн мэдээлэл биднээс шаардсан. Бидэнтэй энгийн бус байдлаар, гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа мэт харьцсан. Цэргийн хүмүүсээр хамгаалуулж хорьсон. Асуусан асуултад үнэн зөвөөр хариулахыг шаардаж, тодруулга авсан. Бид хэлэх ёстой зүйлүүдээ бүгдийг нь мэдүүлсэн. Миний хувьд визний зөрчил байгаагүй. Харин намайг эхлээд саатуулахдаа хуучин паспорт шаардсан. Хуучин паспортны хуулга авч явсан байсан тул түүнийг шалгаад, хил нэвтрэхийг зөвшөөрсөн. Гэвч би гурван тамирчнаа хүний нутагт орхиод, цаашаа явах боломж байгаагүй.Биднийг өөрсдөөс шалтгаалахгүй асуудалд орж, маш ноцтой буюу хуурамч визний асуудлаар 36 цаг хоригдож байхад манай холбоог төлөөлж юм уу, бидний төлөө санаа тавьж нэг ч хүн, нэг ч албан тушаалтан холбоо барих арга хайгаагүйд, санаа зовоогүйд үнэхээр гомдолтой байна”  гэлээ.

Эх орондоо буцаж ирсэн тамирчдын оронд дасгалжуулагч нар нь дэвжээнд гарч барилдсан билээ. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bold 2015-05-09 04:48:04
    Manai udirdlag get dee hedhen tamirchnaa avch yavch tadahgui yuniihan holboo naad davagdorj pizdaa ard tumneesee uichil husej bna geed hutsaad baisan naad tamir...
  • dafa 2015-05-09 02:40:21
    ШҮҮХЭД ӨГ
  • зочин 2015-05-09 02:28:03
    Ийм л удирдагчид, ийм л чанартай улс бид! Арай ч дээ албан тушаалтнууд гэсэн мануухайнууд юу хийж байнаа. Ичих булчирхай алга
  • mgl 2015-05-08 20:18:14
    Zahialgaar mongol tamirchidiig ochuulahgui hiisen bish biz? sain baitsaa
  • гаххх 2015-05-08 18:13:15
    Шившиг. Мэдүүлэгчийг нь тодруул мэдээл. . .
  • xyniig ballaad 2015-05-08 18:00:56
    Xyniig ingeed ballad khayj baigaa sh dee, edgeer zaluuchuud daxiad ami albanii ajlaar yavaxad visa-nii medyyleg ogoxod dandaa garch irne sh dee. Mash muu
  • Sek 2015-05-08 09:50:34
    Uu yamar haramsaltai yum be
  • fg 2015-05-08 09:25:14
    huurhii, yamar hariutslaggui yum
  • tom ax n  2015-05-08 08:41:08
    xolbooniihniig shuuhed og novsh
  • zocin 2015-05-08 08:23:58
    yamar aimaar um,huuramcz wiz gedeg baimaargyi zyil,uuniig hoocoldoj huibaldsan darga nariig horih heregtei,yasan icmeer um,tamirczdaa temceed oryylahgyi araiszd...