Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд урлаг, спортын наадам болно

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дунд “УИХ-ын цом-2015” шилжин явах цомын төлөөх урлаг, спортын наадам зохион байгуулагдах гэж байна. Энэхүү урлаг, спортын наадам 2015 оны 05 дугаар сарын 09-23-ны өдрүүдэд болно. Энэ хүрээнд хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, биллиард, дартс, шатар, урлагийн арга хэмжээ гэсэн төрлүүдээр зохион байгуулагдана. Тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Авилгатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг 9 байгууллагын баг тамирчид оролцож, хүч чадал, авхаалж самбаа, авьяас билгээрээ өрсөлдөх юм.

Энэхүү арга хэмжээ нь байгууллагын ажилтнуудын дунд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, сурталчлах, чөлөөт цагийг зөв боловсон идэвхтэй өнгөрүүлэх, хамтач, нэгдмэл байдлыг төлөвшүүлэх, багаар ажиллах чадвар, авьяас билгийг хөгжүүлэх зорилготой юм.

Жил бүр дээрх төрлүүдээр Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дунд тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулах юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.