Хил давсан адууг хайх тусгай баг гаргахаар болжээ
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2 дугаар багийн иргэн М.Түгелийнх хот айлаараа Сарыбулахын Шунхырхора гэдэг газарт өнгөрөгч сарын 30-ны өдөр 50 гаруй адуугаа алджээ. Тус  баг  ОХУ-ын хилд маш ойрхон байдаг учраас хулгайд алдсан адуу хил давсан нь тодорхой болжээ.

Баян-Өлгий аймгийн ЗДТГ, хүний эрхийн салбар хорооноос ОХУ-ын Алтай мужийн Косагаш хотын захиргаа, хүний эрхийг хамгаалах байгууллагуудад хил давсан адуунуудыг эрж хайхад туслалцаа үзүүлэх талаар хүсэлт тавьсан ч тодорхой хариу ирээгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ш.Лхачинжав нарт хандаж, иргэдийн өргөдөл хүсэлтийг дамжуулж, нэн даруй арга хэмжээ авахыг хүсчээ. Энэхүү хүсэлтийн  дагуу Хил хамгаалах ерөнхий газрын дарга ойрын хугацаанд  адууг эрж хайх тусгай баг гаргахаар болов.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-08 07:49:34
    Хулгайчид хил давуулаад зарчихсан байна шүү дээ