Ялалтын 70 жилийн ойд зориулсан шинэ төгөлд УИХ-ын дарга мод тарина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ.
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд жил бүр оролцож мод тарьдаг уламжлалтай.

УИХ-ын дарга өнгөрсөн хавар, намар Төв аймгийн Эрдэнэ сум, Зуун модны тал /Цонжин болдогийн баруун урд/-д болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан. Энэ жилийн мод тарих үндэсний өдрөөр Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулсан шинэ төгөл байгуулах гэж буйгаараа онцлогтой юм. Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Тамгын газрын ажилтнууд оролцож мод тарина. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээний албан ёсны нээлт 10.00 цагт эхэлнэ.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.