
Тэртээ 1925 оны тавдугаар сарын 8-нд их зохиолч Д.Нацагдорж санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын хамтаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” байгуулсан нь манай улсын анхны хүүхдийн байгууллага байсан юм. Тэгвэл Монголын хүүхдийн байгууллага өнөөдөр 90 нас хүрлээ. Энэ өдрийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр 11:00 цагаас их зохиолч Д. Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхэллээ. Ойн үйл ажиллагаа хүүхдийн уран зургийн үзэсгэлэнгээр үргэлжилнэ.
Б.Сансар
olloo.mn
olloo.mn