
Нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г. Уянга "Та нар 25 жилд хоёр дахин их өр тавьлаа, өөр бүтээсэн зүйл алга. Та бүхэн ачаа үүрээгүй. Харин хувааж идсэн. Энэ үгийг би бүх намынханд хандаж хэлж байна. Харин та нарын нураасныг манай үеийнхэн үүрэх юм байна. Харамсаж байна. С.Баярцогт сайд та улстөрийн ойлголцол хэрэгтэй гэв. Улстөрийн ойлголцол бол та бүхэн 25 жил хийсэн. Одоо энэ түүхийг дуусгах талаар ярьж байна. Одоо дахиад юу ойлголцох гэсэн юм бэ. Асуудлыг шийдэхийн тулд та нар төсвөөс, тендерээр мөнгө, гэрээнээс идэхээ болих хэрэгтэй. Таны хувьд нэмээд ухаад байя гээд байх юм. Уг нь өөрт оногдсоноо та бүхэн идчихсэн шүү дээ. Бидний үеийнхэн, бидний хүүхдүүд, тэдний хүүхдүүдэд хүртэх зүйл үлдсэн үү. Одоо энэ Үндсэн хуулиа хэлэлцэе. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байгаад л энэ парламентийг тараая” гэсэн санал асуултыг тавьлаа.
Харин ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Үндсэн хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Г.Уянга гишүүний энэ саналыг би дэмждэг. Гэхдээ таны хэлсэн саналуудыг хүлээж авахад хүнд байна. Та макро эдийн засгийн талаар их буруу ойлголттой байна. Бидэнд эдийн засгийн хямралыг даван туулсан олон сайн туршлага, жишээнүүд бий. Яагаад ингэж юмыг байнга харлуулдаг юм бэ. Бид дэлхийн эдийн засгийн хямралын үед хамгийн өдөр өсөлттэй ганц улс байсан. Мөчлөгийн эсрэг эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлж чадаагүй. Тэр нь үнэн. Гэхдээ урд үеийнхэн руугаа гар буугаар буудвал ирээдүй тань руу их буугаар буудна гэдэг үгийг хэлмээр байна. Та дүгнэлтүүдээ бодолтой хэлээрэй” гэсэн хариултыг өгөв.
Ами
Olloo.mn