Ипотекийн зээлийн хугацааг 30 жил болгож, 80-аас дээш м.кв-ийг банкны хүүгээр бодно
Барилга байгуулалтын сайдын зөвлөлийн хуралдаанаар Түрээсийн орон сууц хөтөлбөр, Улсын төсөв болон бусад хөрөнгөөр гадна инженерийн шугам сүлжээний ажил нь гүйцэтгэсэн орон сууцнаас хувь авах, Орон сууцны ипотекийн зээлийн түр журам, Барилгын хуулийн төсөл, Хот тосгоны ногоон байгууламжийн тухай хууль,  Авто зогсоолын тухай хууль, Газар хөдлөлийн албаны дүрэм зэрэг 12 асуудлыг хэлэлцлээ.
 
Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хувьд боловсруулсан журмын төсөлд яамдаас санал авч засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо. Хэлэлцэгдсэн бас нэг чухал асуудал бол орон сууцны ипотекийн зээлийн журам байлаа. Журмын төсөлд  зээлийн хугацааг 20 жил байсныг 30 жил болгох, 80 кв,м-ийн босгыг чөлөөлөх асуудлыг авч хэлэлцэв. Ингэхдээ иргэн  байрныхаа 80 кв,м хүртэлх  талбайг найман хувийн зээлд хамрагдан авах бөгөөд түүнээс дээших кв.м-ийг арилжааны банкны хүүгээр бодуулж авах тухай яригдав. Урьдчилгаа төлбөрийн тухайд 10 хувиа төлөх юм байна.
 
Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор үйлдвэрлэгчдийн импортын материалтай ижил нэрийн зарим барилгын материалын гаалийн тарифыг нэмэх, зарим барилгын материалын үйлдвэрийн түүхий эдийн гаалийн тарифыг тэглэх тухай асуудлыг дэмж холбогдох байгууллагуудад уламжлахаар болов.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-10 15:25:21
    ЗГ-ын 8 хувийн зээлийг батлан гаргасан өдрөөс даруй байрны үнэ огцом 100 хувь өссөн. 90 хувийн зээлийг хэзээ төлнө гэж.энэ бол зөвхөн компанид ашигтай.
  • БУРУУ БАЙНА 2015-05-10 14:50:26
    ХУВАЛЗ БОЛСОН БАРИЛГЫН КОМПАНИУДЫНХАА БАЙРНЫ ХӨӨСТЭЙ ҮНИЙГ БУУЛГАХАА БОД. БИД УГ НЬ ДАХИАД НЭГ ЖИЛ БАЙРЫГ НЬ АВАХГҮЙ БАЙХАД Л НОМОНДОО ОРОХ ЮМ БАЙГААМДАА MGL
  • unshigch 2015-05-09 08:45:33
    10huvi teleed 90 huvid ni 30 jiliin zeel gedeg nasaaraa ertei bai gej tulgaj bna. yr hyyhed eersdee surch bolowsroh amidraiaa deeshlyyleh zardal haanaas garah y...
  • irgen  2015-05-08 09:52:35
    80 m2 100m2 bolgovol.negent songolt hiij orj bgaa bolohoor dundaj am bultei aild tohiromjtoi utgaaraa
  • irgen 2015-05-08 06:57:07
    Gol ni sairnii uniig jaal buulgamaar bn bid utaandaa amidarch bgaag sain sanah heregtei bn
  • 1958.мн 2015-05-08 06:43:16
    Өнөөдөр зарахад бэлэн 100 000 гаруй ОРОН СУУЦ-ны мэдээлэл манай 1958.мн-д байна.Хямралын үед хямдхан яриад яриад өгчихнө шүү.
  • irgen 2015-05-08 06:14:58
    azuv shiidver baina aa
  • Иргэн 2015-05-08 06:04:55
    Өмнөх журам нь яг болж байсан. 10 хувь гэхийн оронд байрны үнээ буулгахда анхаарсан дээр дэ. Жилийн жилд л дандаа ингэж барилгын хэдэн шуналтай компаниудыг дэмж...
  • MGL 2015-05-08 05:10:32
    BAS BAIJ BOLOH L HUVILBAR BN