Том оврын машин ч туулж барамгүй шавар тогтжээ
Нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээн цоллож байсан нийслэл хотоо бид өдгөө “Өвөлдөө Утаанбаатар, Зундаа Усанбаатар” хэмээн шоглох болсон.

Хэдийгээр зуны сар эхлээгүй, хэд хоногоор үргэлжилсэн усан бороо цутгаагүй байгаа боловч Усанбаатар аль хэдийнэ царайгаа харуулж эхлэв”. Өөрөөр хэлбэл, хэдхэн хоногийн өмнө орсон борооноос хойш нийслэлийн гэр хорооллын айлууд хашаандаа орж чадахгүй, орсон бол гарч чадахгүй болчихоод байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн VII хорооны хоёрдугаар гудамж сул шороо ихтэй, тэгш бус газартай. Тиймээс ч цас орвол хальтиргаа үүсч, бороо орвол шавар шавхай тогтдог энэ гудамжийнхан бараг л хувь заяатайгаа эвлэрэн амьдарч байна. Сүүлийн хэд хоног л гэхэд гудамжны шавар шавхай хэрээс хэтэрч, хүн байтугай машин ч явж болохгүй болжээ.

Энд амьдардаг ахимаг насны эмэгтэйн даралт ихсэж, түргэн тусламж дуудсан боловч түргэний тэрэг орж чадалгүй, гудамжны мухраас буцсан гэнэ. Тэр ч бүү хэл, том оврын машин шаварт суучихаад гарах гэж зүтгэсээр уг газрыг улам гүнзгий нүх үүсгэж орхижээ.Ийнхүү эндэхийн иргэд жижиг тэргээр усанд ч явж чадахгүй, эмнэлгийн тусламж ч авч чадахгүй, хогийн машин орж ирэхгүй учир хогоо ч ачуулж чадахгүйд хүрээд байгаагаа халаглан ярьж байна. Сүүлийн найман жилийн дотор арваад удаа солигдсон хорооны даргадаа оршин суугчид удаа дараа хүсэлт гаргаж байжээ. Гэвч тэдний хэн нь ч огшоогоогүй аж. Өдгөө тэд аспальт тавиад өгдөггүй юм гэхнээ хайрга шороогоор ч болов тэгшлээд өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа аж.

Энэ нь нэг талаар хорооны Засаг даргын үүрэг боловч нөгөөтэйгүүр иргэдийн санаачлага ч дутаж байгааг давхар харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, удаа дараа гаргасан хүсэлтийг нь шийдвэрлэж өгөхгүй байгаа дарга нартаа давтан давтан гомдоллоод яах вэ.

Үүний оронд гудамжаараа нэгдэж, мөнгө цуглуулаад том оврын машинаар хайрга шороо авчруулаад асгаруулах боломж ч бий. Хаа сайгүй дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын үрээр нураасан барилгын шороог том оврын машинаар зөөж, нэг тэвшийг нь 10-20 мянган төгрөгөөр хог дээр аваачиж асгардаг юм билээ. Тэгвэл үүн дээр тээврийн зардлыг нь нэмж, оршин суугчид дундаасаа мөнгийг нь гаргаад энэ асуудлаа шийдчихэд буруудаад байх ч газаргүй л баймаар санагдана.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-10 02:39:47
    МАН болиулах гээгүй тэнэгээ газрыг нь хямд дээрэмдэх гээд байгаа талаар л ярьсан байх, энэ доод нөхөр нөгөө их мөнгө хулгай хийдэг АН-ын нөхдүүдийн нэг байна
  • Гэр хороололыг дахин төлөвлөж зам сүлжээ 2015-05-08 08:21:25
    Ийм учраас гэр хороололын дахин төлөвлөлтийг хийж байгаа шүү дээ МАН л болиулах гээд улайраад байгаа юм даа гэр хороолол зам сүлжээнд холбох ёстой