С.Баярцогт: Үндсэн чиглэл “Мөрөөдлийн жагсаалт” болдог явдал бий
Чуулганы хуралдаан Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэж байна.

“Тавантолгой, Оюутолгойг цааш нь үргэлжлүүлж, эдийн засагт нөлөөлнө гэж лоозогночихоод эдийн засаг уналттай байна гэж яриад байх юм үүнийгээ тайлбарлаач. Экспортын тооцоолол ойлгомжгүй байна. Нөгөө ОХУ-д мах экспортлоно гэсэн тэр нь хаана орсон бэ үүнийг тодруулаач” хэмээн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр асуултанд “Үндсэн чиглэл “Мөрөөдлийн жагсаалт” болдог явдал бий. Хавар хэлэлцсэн үндсэн чиглэлээ, намар төсөв батлахдаа оролцуулж чадахгүй байна. Томоохон ордуудыг ашиглахад эдийн засгийн үр өгөөж нь ямар байх талаар тодорхой тооцоолол өгөх боломжтой. Байнгын хороон дээр эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулъя. Оюутолгой далд уурхайн санхүүжилт орж ирвэл манай эдийн засагт 500 сая ам.доллар орж ирэх боломжтой. Үүнийг цаг тухай бүрт нь та бүхэнд мэдэгдье” гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хариулав.

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар “Нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг улсын төв банктай хэлэлцэхгүйгээр оруулж ирж байгааг үнэхээр гайхаж байна. Жил бүхийн үндсэн чиглэлийг хэлэлцэх үед мөрөөдлийн жагсаалтууд гарч ирдэг. Жишээлбэл, хог хаягдлын эко цогцолбор барих, оюутны хотхонуудыг хотоос гаргах гэх мэт ажлууд энэ онд хэрэгжиж амжих уу, УИХ-ын гишүүдийн санал дүгнэлтийг тусгаж, үндсэн чиглэлээ боловсруулах хэрэгтэй байна” гэсэн асуултад “2014 оны үндсэн чиглэлийн биелэлийг хэлэлцэж байхад таны асуулт бүх байнгын хороон дээр яригдсан. Үндсэн чиглэлийн төлөвлөлт, биелэлийг хангах ажлын хэсэг гарсан. Ер нь үндсэн чиглэл яагаад мөрөөдлийн жагсаалт болоод байна гэдэг нь төлөвлөлт болоод хяналттай холбоотой байна. Яамдаас ирсэн саналд 400 гаруй ажил, 4 их наяд төгрөгийн төсөвтэйгөөр орж ирдэг. Үүнээс тухайн жилдээ ямар арга хэмжээг нь авч хэрэгжүүлэх нь чухал вэ гэдгээр нь ажлуудыг хэрэгжүүлдэг. 2016 оны төсөөллийг үзэхэд тооцооллын хувьд эдийн засаг, төв банкны саналтай зөрөхгүй байгаа гэж бодож байна. Хэлэлцүүлгийн явцад илүү тодорхой болох боломжтой” гэв. 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Үндсэн чиглэлийг тухайн жил Засгийн газар ямар ажил хийх гэж байна вэ гэдэг нь харагддаг гэж ойлгогддог. Парадигмийн зарчмаар жил бүр үндсэн чиглэлийн асуудлаа шийдвэрлэж болдоггүй юм уу гэсэн асуулт байна. Мөн уул уурхайн бус экспортыг 2016 онд хөгжүүлэх. Арьс шир биш үүнээс өөр ямар баялаг байна гэдгийг тодруулах ажил хийж байна уу. Аялал жуулчлалын асуудал үндсэн чиглэлд хангалттай орж чадсан уу гэж Д.Оюунхорол сайдаас асуумаар байна. Үндсэн чиглэлийг харахад 20 их наядын санал оруулж ирж байна гэдэг нь манай төрийн албаныхан ямар төсөөлөлгүй, мэдлэггүй байна гэдгээ харуулж байна” гэсэн асуултад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Макро эдийн засгийн хувьд гадны орны жишгээр маш бага нэгжээр зөрж байгаа. Манай ганц алдаа нь эдийн засаг сайжрахаар бүхнийг нэмдэг. Тэгсэн мөртлөө муудсан үед бууруулах боломжгүй болчихдог. Энэ нь Засгийн газрын гэхээсээ илүүтэйгээ шийдвэр гаргах УИХ-ын түвшний асуудал юм. Уул уурхайг бид гарааны санхүүжилт гэж харах ёстой. Үүний дараа уламжлалт, мал аж ахуй, газар тариалан буюу Монголын өөрийнх нь онцлогт төөрсөн хөгжлийн бодлогыг ярилцах ёстой юм. Манай улсад сонгуулийн жил хөрөнгө их хэмжээгээр төсөвлөгддөг. Үүнээс болоод өсөлт үүдэг. Дараа нь хүмүүсийн хэрэглээг багасгах гэхээр улсын төрийн асуудал гарч ирдэг. Гэвч энэ жилийн хувьд бидэнд тийм боломж байхгүй. Тиймээс л байгаа хөрөнгө дөө тааруулж, үндсэн чиглэлээ тусгасан” гэж хариулав.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-08 12:55:35
    УРВАГЧ БА ЦО ӨӨРӨӨ МӨРӨӨДӨЛ БОЛГОДОГ охонд ХУЖААГ дүүжил МОНГОЛ ЦЭРГИЙН ПОЛИГОН д БА ЦО гийн зургийг тавьж ӨДӨР БҮР монголоос зайлтал цохонд нь буудаж байя
  • иргэн 2015-05-08 07:22:02
    МАНАН-аас салсан цагт л улс эх орон маань хөгжлийн замдаа орно тэр болтол тэдний өв хөрөнгө өсөхийн хирээр ард түмний ядуурал өссөөр байх нь
  • irgen 2015-05-08 06:16:33
    Otgonbayar Demberel hoyor l heregtei sanal helsen baina daa