Гишүүд жил бүр эдийн засаг, нийгмийг үндсэн чиглэлийг хэлэлцдэг байдлыг төвөгшөөв
Чуулганы хуралдаан Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэж байна. Тус тогтоолын төслийн Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулсан. Харин Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан танилцуулсан юм.

 Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслөөр Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцийг бууруулах, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, өрийн удирдлагын оновчтой бодлогоор дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, инфляцийн түвшинг 1 оронтой тоонд байлгах бодлогыг 2016 онд хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж, 7 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.

 Төсөлд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан 5 бүлэг, 22 зорилтын 130 бодлогын арга хэмжээг нийтдээ 3 их наяд 839.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр, үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 233.9 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны санхүүжилтээр 110.0 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 267.0 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 3 их наяд 189.0 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 39.9 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгажээ.

Гишүүд Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлтээ хэллээ.
Гишүүдийн зүгээс Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг жил жилийн үндсэн чиглэлээс ялгагдахгүй болсон гэж дүгнэв. Ж.Батзандан гишүүний хувьд Засгийн газрыг сүнсгүй хэмээн дүгнэв. Мөн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нараас нэг их зүйл харахгүй байгаа. Гэхдээ үндсэн чиглэлийг хэлэлцэх байгаа үед анхаарлаа хандуулж, үйл ажиллагааны төлөвлөгөө шиг зүйл хийж оруулж ирж болохгүй гэх саналыг хэлэв.

Үндсэн чиглэл байх ёстой юм уу, жил болгон өмнөх жилтэйгээ адил зүйл бичиж оруулж ирэх шаардлага байна уу гэсэн гишүүдийн асуултад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Энэ удаа ямар ч байсан ТББХ-нд дээр хуулийн зохицуулалт өргөн мэдүүлсний дараа шинэ явуулъя. Энэ удаадаа хуучнаараа өргөн баръя гэж тохиролцсон. Хуульд өөрчлөлт орчихвол жил болгон үндсэн чиглэл гээд оруулж ирээд байх шаардлагагүй болно. Дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр, чиглэлийн дагуу өргөн барьж болохоор байгаа. Үүн дээр бүтээлчээр эргэж харах ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэсэн хариултыг өгөв.

 Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд байгаа тусгагдсан асуудлууд үнэхээр биелэх боломжтой юу, эсвэл намар төсөв хэлэлцэх үеэр мартагдах уу гэсэн асуултыг УИХ-ын гишүүн Н.Энхболд тавилаа.

Харин ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Цаашид жил бүр эдийн засаг, нийгмийн үндэс чиглэлийг хэлэлцдэгээ больё гэсэн саналтай байгаа. Хуульд өөрчлөлт оруулж байж л хуучин арга барилыг өөрчилнө. Ирэх жилээс гурван үндсэн баримт бичиг бий. Үүнийг хоёр болгож нэгтгээд хавар, намар хэлэлцэхгүй байх боломжтой болно. Үүнийг хамтраад хийцгээе” гэж хариулав. 

Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.мн 2015-05-10 07:17:43
    Өнөөдөр зарахад бэлэн 100 000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Хямдхан өгнө шүү.Манайхаас аваач дээ.Тал үнээр нь өгий.Агуулах чөлөөлөх
  • Зочин 2015-05-08 10:41:36
    Талбай дээр агаар сайхан амьсгалаад ирэхээр аливаа зүйл буруу харагдаж, агаар дутагддаг гишүүд мөн ч олон юм даа?