Өнөөдрөөс авто замыг хэсэгчлэн хааж, засвар хийнэ
Улаанбаатар хотод хэрэгжих авто замын бүтээн байгуулалтын ажил 5 дугаар сарын 8-наас буюу өнөөдрөөс эхэлж байгаа юм.  18 метрийн урттай  угсраа автобус орж ирэх болсонтой холбоотойгоор Энхтайвны өргөн чөлөөний автозамын засварын ажил буюу эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун 4 замаас, Зүүн 4  зам хүртэлх замын  автобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах ажлууд хийгдэхээр болсон.
 
Энэ жил 44,5 км авто  зам, 453 урт метр гүүрийг шинээр барьж, 37,7 км авто  зам, 134 урт  метр гүүрийг  өргөтгөж  шинэчлэхээр төлөвлөсөн байна. Нийтдээ 25 байршилд 91,6 тэрбум  төгрөгийн зам барилгын ажил хийгдэнэ. Тухайлбал, Дамбадаржаагийн уулзвар-Шаргаморьтын төмөр бетон гүүр – Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3,3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай - Гачууртын чиглэлийн 11км авто замын засвар, Гүнтийн даваа чиглэлийн автозамаас Ар гүнтийн зуслан хүртэлх 7,36 км автозам, Өлзийт хороолол- Биокомбинат- Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто замын барилгын ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
 
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Дулааны улиралд замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгддэг учир бусад замууд их ачаалал авдаг. Энэ жилийн хувьд гол ачаалалтай байдаг замууд ачааллаа багасгахын тулд өргөтгөл шинэчлэлийн ажил хийх юм байна. Энэ үеэр нь цаг үеийн байдлаар хэсэгчилж хөдөлгөөн цохицуулалт хийнэ. Тухайлбал зуслангийн зам хэсэгчилж хаах үед туслах замуудыг ашиглаж урсгал чиглэлийг зохицуулна. Тухайн бүрт нь хэвлэл мэдээллээр мэдээллэж байна” гэсэн юм.
 
Тэгвэл өнөөдрөөс ирэх зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл автозамыг хэсэгчлэн хаах мэдээллийг хүргэж байна. Энэхүү мэдээллийг Замын цагдаагийн газрын Фейсбүүк хуудаснаа байршуулжээ.


Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.