Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж байна
Чуулганы хуралдаан Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа билээ. Туё тогтоолын төслийн Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулнсан бол Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан танилцууллаа. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслөөр Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцийг бууруулах, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, өрийн удирдлагын оновчтой бодлогоор дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, инфляцийн түвшинг 1 оронтой тоонд байлгах бодлогыг 2016 онд хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж, 7 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.

 Төсөлд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан 5 бүлэг, 22 зорилтын 130 бодлогын арга хэмжээг нийтдээ 3 их наяд 839.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр, үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 233.9 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны санхүүжилтээр 110.0 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 267.0 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 3 их наяд 189.0 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 39.9 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгажээ.

Гишүүдийн саналаар хэлэлцүүлэг өрнөж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.