Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Уг хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хямралтай үед татвар тавих нь иргэн, аж ахуйн нэгжид хүндрэл үүсгэнэ. Тиймээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулъя” гэсэн санал гаргасан ч гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээгээгүй болохыг ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг таницуулга хийхдээ онцолсон. Хэлэлцүүлэг эхлэхэд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Баасан гаригт Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэчихээд буцаагаад татвар нэмэх тухай оруулж ирэх нь тоглоод байна уу. Засгийн газраас хариу өгөөч” гэв.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Энэ хуулийн төслийг Засгийн газар 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй цуг 2014 оны арванхоёрдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ төсөвтэй хамт хэлэлцэх шаардлагагүй, орон нутаг, нийслэлд эрх олгох хууль учраас тусад нь хэлэлцье гээд явсан. Засгийн газраас хамаарсан зүйлгүй” гэсэн хариулт өгөв.
Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Хот тусдаа улс байгуулсан юм уу, Ерөнхий сайдын хэлсэн үг үнэ хүндгүй ач холбогдолгүй юм уу. Түүнийгээ мэдэгдчих” гэж байлаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баaсанхүү “Татвар нэмж байна, дээр нь татварын давхардал үүсгэх болж байна” гэсэн.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Оюун “Тодорхой бараа үйлчилгээн дээр татвар ногдуулсан нөхцөлд татвараар дамжиж нийслэлд хэдий хэмжээний татвар орж ирэх вэ. Өнөөдөр татвар нэмэх хугацаа нь мөн үү” гэдэгт тайлбар хүсэв.
Түүний асуултын хариуд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа: Анх төсөл өргөн барьж байхад 240 орчим тэрбум төгрөг төвлөрөхөөр байсан. Цомхотгоод үйлчилгээ, худалдаанаас татвар авах нөхцөлд 6144 зочид буудал, баар, ресторан, амралтын газраас 1 тэрбум 600 сая төгрөг, архи, тамхи, согтууруулах ундааны татвараас 47 тэрбум төгрөг төвлөрнө, үгүй 4.7 тэрбум төгрөг төвлөрнө гэсэн.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ОЮУНБААТАР:
“Энэ хууль батлагдвал, архи дарс байнга хэрэглэдэггүй ч бүх хүнд нөлөөлнө. Одоо хоосорчихсон байгаа зочид буудалд ч нөлөөлнө. Анх өргөн барьсан төсөлд хотын төвд байгаа үл хөдлөх хөрөнгөөс 1-2 хувийн татвар ногдуулъя гэдэг нь зөв санаа байсан. Газрын наймаанаас татвар аваач ээ. Хэдэн сая ам.доллараар гар дамжин зарагдаж байна. Авлигалаар аваад цааш нь дамжуулж байгаа лиценз, хурдан морины уралдаанд татвар оруулж ирээч.
Тэгэхгүй яах гэж тулга тойрсон юман дээр эргэлдээд байдаг юм бэ. Төвлөрлийг сааруулах юм харагдахгүй байна” гэв. Түүний үгэнд нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа: ”Нэр бүхий гурван хуульд Улаанбаатар хот татвартай байна гэдэг заалт бий. Сүүлчийн хувилбар нь үйлчилгээ, худалдаанаас татвар авъя гэсэн. Тийм болохоор тусгайлсан худалдаа үйлчилгээнээс татвар авъя гэдэг суурийг тавьж байгаа. Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө маш их дутагдалтай байгаа. Газрын худалдаанаас авч болох бүхий л хураамжийг авахын төлөө ажиллаж байна” гэсэн хариулт өгнө лээ.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ДЭМБЭРЭЛ:
“Ерөнхий сайдыг өнгөрсөн баасан гаригт татварын реформын асуудлаар үг хэлэхэд бизнес эрхлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид татварын орчныг сайжруулах нь, татварын реформ хийгдэх нь гэдэг хүлээлттэй хоцорсон.
Гэтэл Ерөнхий сайдын хэлсэн үгтэй таарахгүй төслийг хэлэлцэж байгаад гайхаж байна, түүнийгээ цаг хугацааны асуудал байлаа гэдгээр тайлбарлаж таарахгүй. Хүнд үед буруу хууль оруулж ирээд байх юм, санаачлагч нь татаж аваад цаг үе нь мөн үү, обьект нь мөн үү гэдгийг бодохгүй бол болохгүй. Төсвийн байнгын хороон дээрээ хуулийн төслийг унагахгүй яасан юм. Иргэдэд ачаалал болно шүү дээ” хэмээн анхааруулж байв.
УИХ-ЫН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БОЛОР:
“Хуулийн төсөл өргөн баригдаад удсан, Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг аль болох сайжруулах тал дээр ажилласан. Хууль санаачлагч төслөө хэзээ ч татаж авсан болно” гэсэн юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:
“Хуулийн төслийг анх УИХ-аар хэлэлцэж байхад энэхүү татвар нь зорилтот татвар юм уу, суутгах татвар юм уу, хэрэглэгчийн татвар юм уу гэдэг нь ойлгомжгүй байсан. Ажлын хэсэг ажиллаад ойлгомжтой болгож, гэхдээ хотныхны толгойных нь эргүү одоо хэр нь гараагүй байна, 47 тэрбумыг авах ч юм шиг, 4.7 тэрбумыг төвлөрүүлэх ч юм шиг зүйл яриад. Хэрвээ согтууруулах ундаагаар 4.7 триллон төгрөгийн борлуулалт хийдэг юм бол татвараа цуглуулж авч чаддаггүй юм байна шүү дээ. Татварын хувь хэмжээг 0-1 хувь гэж оруулж ирлээ, 0 хувиар нь батлаад явуулчихъя л даа” гэсэн.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Н.БАТАА:
“Тооны хувьд эргэлзээ байхгүй, 4.7 их наяд төгрөгөөс 4.7 тэрбум төгрөг авах юм. Хэрэглэгчээс авах татвар, аж ахуйн нэгжээс авах татвар биш” гэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР:
“Эдийн засгийн хүндрэлтэй үед энэ татварыг авч хэрэггүй, хоолны газруудаар ор, үйлчлүүлж байгаа хүн байна уу. Ийм үед татвар нэмнэ гэж юу байдаг юм бэ. Авах татвараа бууруулах тухай оруулж ирэх ёстой юм биш үү. Ард иргэдийн амьдрал хүндэрч байна. УИХ-ын гишүүдээс хүсэхэд энэ хуулийг унагаагаад өгөөч. Сонгогчидтойгоо очоод уулзахаараа “Та нарын амьдралыг унагаачихсан, одоо та нарын халааснаас татвар авна” гэж хэлэх юм уу. Баянхошуунд байгаа тамхи зарж байгаа дэлгүүрээс тамхины орлогыг нь яаж салгах юм. Амьдрал дээр хэрэгжихгүй. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хүрээд хуулиа татаж ав, хүмүүсийн янз үзэх гэж байгаа бол түүнийгээ хэлчих хэрэгтэй” гэсэн юм.
ТЭГТЭЛ УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД:
“Архи уудаг, тамхи татдаг, буудалд ордог хүмүүсийн лобби хүчтэй байна” гэж хэлээд гишүүдийн эгдүүг хөдөлгөсөн.
УИХ-ЫН ГИШҮҮН З.БАЯНСЭЛЭНГЭ:
”Энэ хуулийг баталбал ард иргэдийн амьдралд дарамт учруулна. Ажлын хэсэг маш муу ажилласан байна” хэмээн эгдүүцэж харагдсан.
Ийнхүү Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг тойрсон хэлэлцүүлэг өрнөж дууссаны дараа ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад хоёр ч санал олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Эцэстээ ийм байдлаар санал хураалгах нь хуулийн төсөл анхны хэлбэрээр буюу Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлагдах болж байгаа тул ажлын хэсэг дахин гарц хайхаар болж, санал хураалтыг хойшлуулав.
Өглөөний сонин
Д.Түвшин