АНУ-аас Монголд суух шинэ Элчин сайд
Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Монгол Улсад суух Элчин сайдад Женнифер Зимдаал Галтын нэрийг дэвшүүлэхээр болсноо зарлажээ. Женнифер Зимдаал Галт нь Элчин зөвлөхийн зэрэгтэй Гадаад харилцааны албаны мэргэшсэн дипломатч бөгөөд одоогийн байдлаар БНХАУ-ын Гуанжоу хот дахь АНУ-ын Ерөнхий Консулын Газрын Тэргүүнээр 2012 оноос хойш ажиллаж байгаа ажээ.

Хатагтай Галт 1988 онд Гадаад харилцааны албанд орсныхоо дараа Энэтхэг, Тайвань болон хуучин Югослав улсад ажиллаж байжээ. 2000-2003 онд тэрээр БНХАУ-ын Бээжин хот дахь АНУ-ын ЭСЯ-нд Соёлын харилцааны асуудал эрхэлсэн туслах дарга, 2003-2007 онд Шанхай хот дахь АНУ-ын Ерөнхий Консулын Газрын Олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байж.

Тэрээр 2008-2010 онд Вашингтон дахь Төрийн департаментын Зүүн ази болон Номхон далайн орнуудтай харилцах товчооны Олон нийтийн дипломат үйл ажиллагааны газрын Дэд даргаар, 2010-2011 онд Бельгийн Брюссель хотноо НАТО дахь АНУ-ын төлөөлөгчийн газарт Олон нийттэй харилцах зөвлөх, 2011-2012 онд Төрийн Департаментын Олон нийттэй харилцах товчоонд Ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ. Женнифер Галт нь Колорадогийн Коллежийн Бакалавр, Жонс Хопкинсын Их Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны Магистр, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Шинжлэх ухааны Магистр зэрэгтэй.

Хатагтай Галт болон түүнтэй хамт АНУ-ыг төлөөлөх захиргааны энэхүү чухал албанд нэрийг нь дэвшүүлж буй бусад таван хүний талаар Ерөнхийлөгч Обама “Ажил үйлсдээ өөрсдийгөө зориулсан, туршлагатай эдгээр хүмүүс эх орныхоо төлөө ажиллахаар шийдсэнийг зарлаж байгаадаа баяртай байна. Тэдэнтэй үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэж хэлжээ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tom 2016-02-25 09:06:31
    АНУ-аас монгол хүн нэр дэвшинэ. www.worldmongol.org
    50.141.144.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Нямка 2015-05-08 09:34:40
    Элбэг, Үүл хоёрын босс нь ажилдаа ирж байгаа юм байна. Гах гах.
    112.72.13.235
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-05-08 07:05:50
    viznii medyyleg gej mash ih mungu avdag , orohoor nyyr uud ni harah chgyii shuud l tatgalzdag tegjil yum asuuhgyin bol yah gej tsag yrj yaritslagand duuddagiin ...
    122.201.26.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-05-08 06:14:27
    Одоогийн энэ элчин сайд нь улс орны дотоод хэрэгт бүдүүлэгээр оролцдог, дипломат ёс энэ тэр мэдэхгүй мулгуу хүн байна аа. Яамай даа...
    49.0.156.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2015-05-08 05:41:43
    Монгол нэртэй юм уу
    202.72.245.149
    Мэдэгдсэн Хариулах