Б.Номин хүрэл медаль хүртлээ
Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 18 дахь тэмцээн Катарын нийслэл Доха хотын “Aspire” спорт цогцолборт үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 61 кг-д зодоглосон ОУХМ Б.Номин хүрэл медаль хүртжээ. Түүний жинд 15 бөх өрсөлдсөнөөс манай тамирчин нэгдүгээр тойрогт Пакистаны Рамил Реженовыг 4:2, хоёрдугаар тойрогт Ардчилсан Солонгосын Кук Кван Кимийг 11:8-аар тус тус хожиж, мөнгөн медалийн төлөө Казахстаны бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дуалет Ниябековт 10:15-аар дийлдсэн ч хүрлийн төлөө Кыргызстаны Адилет Маматовыг 6:6-гаар ялжээ. 

97 кг-д тамирчныхаа өмнөөс барилдсан, шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр VIII байранд орсон байна.

Өнөөдөр манай эмэгтэйчүүд дэвжээнд гарна. Тухайлбал, 53 кг-д дэлхийн залуучуудын аварга Э.Даваачимэг Японы Н.Ириетэй, 55 кг-д ОУХМ П.Орхон БНХАУ-ын Хүи Литэй, 60 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Мөнхтуяа Японы Ё.Каяматай, 63 кг-д ОУХМ Э.Цэвэгмид БНХАУ-ын Жүома Шилуотой, 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг БНХАУ-ын Фен Жоүтэй тус тус оноолт таарчээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.