Н.Алтанхуяг дуугарч эхэллээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дуугүй байж байж өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд болсон Төрийн байгуулалтын байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр “Сайханбилэгээ наад популизм чинь хэрээс хэтэрлээ, эдийн засаг хэвтчихсэн гэж толгой угаахаа боль. Эх, хүүхдүүдийн мөнгийг булааж авах хэмжээнд Монгол Улс очоогүй байгаа шүү” хэмээн өөрийнх нь танхимд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан, өнөөдрийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хатуухан үг чулуудсан удаатай. Тэгвэл тэвчээр заан дуугүй явсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр АН-ын 2012-2014 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед “МАН-ынхан Засгийн газарт хоноцын сэтгэлгээгээр хандаж болохгүй.

“Гүйх нохойд гүйгүй нохой саад” гэгчээр эртхэн шиг зайгаа тавьж өгөөд гараад явсан нь дээр. УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хангах эрчимжүүлэх мөрийн хөтөлбөрийн тогтоолыг дэм­­жихгүй гэж байна.

Ингэж байж яаж та нар хамтарч засаг барьдаг юм. Эцсийн эцэст АН л хариуцлага хүлээнэ шүү. Юм ярихаараа эсвэл хоёр толгой заадаг, эсвэл мөнгө ярьдаг л хүмүүс боллоо. Шалтаг, шалтгаанаар ажил зогсоож болохгүй. Хоёр Энхболд хамтраад ажил хийвэл хий, хийхгүй бол боль” гэсэн нь дэнжигнэж эхлээд байгаа Ч.Сайханбилэгийн Засгийн газар удахгүй онхолдохыг шулуухан хэлчих шиг боллоо. Засгийн газар дахь МАН-ын сайд нар “Эдийн засаг өдрөөс өдөрт хүндэрч байна. Сангийн данс улайж эхэлсэн. Яаралтай шийдвэр гаргахгүй бол оройтлоо” хэмээн намынхандаа сануулсан. Тэд Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн нүглийг АН-тай хамтран үүрэхийг хүсэхгүй нь тодорхой.

Товч­хондоо хувьсгалын тохироо, тэгэхдээ маш муу тохироо Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тойрон эргэлдэж эхэллээ. Хэрхэхийг тэнгэр биш, “МАНАН” шийдэх болчихлоо.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ene ylas nertei Mongol. 2015-05-09 07:05:18
    Mongol ylas bolj togloj byi heden olgioroh ylas terchid Mongoloor maani toglood ernii hyydii bolgon hezeech dabj daasgyi ertei bolgon gazariin doorhioon maltaad...
    80.15.150.13
    Мэдэгдсэн Хариулах
  • эбш 2015-05-09 04:21:36
    Шинэчлэлийн засгийн газраас илүү ажил хийсэн засаг хэнийх байна яриад байгаарай. Бариулсан зам дээгүүр нь эзний нь хараагаад давхиж байгаагаа бололцвол яасан юм...
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-05-08 11:43:55
    Сэтгүүлч Энхтүвшин үг үсгийн алдаагүй бичих хэрэгтэй. Сангийн данс улайх ажлыг эхлүүлсэн сайд асан юу ярина вэ. Хариуцлагаа гүнээ ухамсарласанд талархаж байна
    112.72.13.26
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-08 09:10:52
    Алтанхуяг багаа тааруухан бүрдүүлсий маа. Тэр нь гай болсийн
    103.26.193.166
    Мэдэгдсэн Хариулах
    • munkh 2015-05-08 10:16:32
      харин тийм
      150.129.143.247
      Мэдэгдсэн Хариулах
  • Алтанхуягийн зөв 2015-05-08 08:05:08
    Алтанхуягын зөв хийж чадахгүй юм бол яах гэж засаг унагаж булаан авсан юм хийх хүн аргаа олдог хийхгүй хүн шалтагаа олдог. Алтанхуяг хийсэн ажилтай
    103.26.194.148
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-05-08 06:26:05
    Altanhuyagin zasgiin gazar hiih gej zutgesen zutgesen. Saihanbileg said het uran tsetsen showdaj baina aa. Ug ni sain ediin zasagchid said baina ajillaacheee
    103.26.195.216
    Мэдэгдсэн Хариулах
  • m 2015-05-08 06:10:42
    yagshde
    103.26.194.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэмжигч 2015-05-08 04:43:32
    Алтанхуягийн засмалаар сүнгэнүүлж байгаагаа бүү мартаарай. Ард түмний нуруунд дарат үзүүлэлгүй засгийг сайн авч явсан. ЖДҮ, мал, тариалан бүгд дээшилсэн шүү дээ...
    182.160.36.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-05-08 03:29:16
    Улс орныг минь ийм болгосон хүн юундаа дугардаг байнаа. Чимээгүй л сууж байхгүй дэ
    43.242.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Санчир 2015-05-08 03:27:32
    Алтанхуяг гүн ногдаунаас гарч үг дуугарч эхлэв.
    112.72.13.235
    Мэдэгдсэн Хариулах
  • tsolmon 2015-05-08 03:10:00
    Алтанхуяг их юм хийсэн. Хамгийн үр бүтээлч, ард түмэндээ сэтгэлтэй ажилласан
    112.72.13.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Галсанмээрэн 2015-05-08 02:55:36
    Чи өөрөө гасалдаг гөлөг за .Алтанхуяг бол юм хиисэн дахиад жоохон боломж өгсөн бол овоо их юм хиих л баисан баих .Энэ хэдэн луиварчид юм хиилгүүлэхгүи баина за ...
    112.72.13.242
    Мэдэгдсэн Хариулах
  • malchin 2015-05-08 02:47:16
    ta nar bie bienee heleltgui bugdeeree ene MGL-iin turuus zailtsagaa. eh oron mulhuj baihad ta nar l nisej bna.
    112.72.13.91
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-08 02:42:01
    Алтанхуяг, Н.Батбаяр, Дэнзэнтэнгүүд бондын мөнгөө төлөөрэй, хойч үе төлнө гээд ард түмнийг доромжлоод байл уу, муу лалар аа
    103.26.195.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-05-08 02:29:15
    Энэ бид 2-ын дуугарах, нохой хуцах 2 яааааааг адилхан
    103.9.90.140
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2015-05-08 05:01:02
      Хамгийн их бүтээн байгуулалт хийсэн Засгийн газар бол Алтанхуягийн засгийн газар мөнөөс мөн.
      202.179.11.58
      Мэдэгдсэн Хариулах
  • ЖИРГЭЭ 2015-05-08 02:25:46
    ЗӨВ ШҮҮ
    122.201.21.204
    Мэдэгдсэн Хариулах