Хуурамч дипломтнууд төрд шургах боломжийг бүрдүүлсээр л байна
 
Төрийн албан хаагч, тэр дундаа шийдвэр гаргах түвшний албан тушаалтан ажил үүргийн шаардлага хангахгүй байна гэдэг эмэгнэл. Уг нь жил бүр төрийн албан хаагчийн шалгалт хэмээх сүрчин үйл ажиллагаа болдог. Гэтэл энэ шалгалт шалгуурын хаагуур нь орчихсон юм бүү мэд, дээд боловсрол эзэмшсэн нь тодорхойгүй улсууд л орон нутагт төрийн удирдах албан тушаал хашч байх юм.
 
Ор дипломгүй бол асуудал үүснэ. Тиймээс хуурамчаар ч болтугай диплом хийлгэсэн болоод л хяналт, шалгалтыг хуурч байсан зарим төрийн албан хаагчид албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллэв.

 

Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, яам тамгын газар, орон нутгийн төрийн байгууллагуудад хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулжээ

 Тодруулбал, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, яам тамгын газар, орон нутгийн төрийн байгууллагуудад хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулжээ. Хяналт шалгалтын үер хууль бус томилгооны асуудлыг нухацтай авч шалгасан байна.  
 
Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн байгуулсан хамтран ажиллах Санамж бичигт: Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хууль бус томилгоотой холбоотой асуудлаар хяналт шалгалтыг хамтран явуулахаар заасан байдаг аж. 
 
Авлигатай тэмцэх газрын хувьд хууль заасан чиг үүргийнхээ дагуу 2015 оны 1 дүгээр сараас эхлэн нийтийн алба/төрийн алба/-д томилогдохоор нэр дэвшсэн 1628 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.
 
Мөн дээрх хамтарсан хяналт шалгалтаар сүүлийн үед нэр дэвшсэн этгээдүүд нь ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахгүй байх, нэр дэвшигчийн эзэмшсэн боловсрол, мэргэжил, туршлагад нь тааруулсан ажлын байрны тодорхойлолтыг батлуулж гаргах, зарим нэр дэвшигч нь хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байгаа зэрэг зөрчлүүд тогтоогджээ.


 

Санхүүгийн албаны даргаар томилогдсон Б нь холбогдох хяналт шалгалтаар санхүүгийн мэргэжилгүй, хуурамч дипломтой болохыг тогтоосон

 Тодруулбал, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар томилогдсон Б нь холбогдох хяналт шалгалтаар санхүүгийн мэргэжилгүй, хуурамч дипломтой болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн ямар ч мэдлэггүй хүн сумын санхүүгийн асуудлыг шийдвэрлэж байсан нь асуудал юм. Тиймээс ч Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт бичиг хүргүүлж албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээг авсан байна.
 
Тэгвэл дээрхтэй мөн адил зөрчил Хэнтий аймагт илэрчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Тээвэр авто замын газрын дарга Д гэгч нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх иргэний мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд тус этгээд нь мөн л хуурамч дипломтойгоор ажил үүрэг гүйцэтгэж байсныг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтын явцад Д даргын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, их, дээд сургуульд суралцаж төгссөн эсэх нь тогтоогдохгүй байсан учраас Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарт бичиг хүргүүлж Б-г албан тушаалаас нь чөлөөлүүлжээ.
 
Эдгээр тохиолдлууд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтуудыг ноцтойгоор зөрчиж байгаа юм.

 

хуурамч диплом бүрдүүлсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Тиймээс хуурамч диплом бүрдүүлж, төрийн дээд албан тушаал хашч байсан этгээдүүдийн асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгөөд байгаа аж.
 
Ер нь нүдэнд ил болж, шалгагдаж байгаа нь эд. Гэвч цаана нь хуурамчаар бичиг баримт бүрдүүлж, төрийн удирдах албан тушаал хашч, шийдвэр захирамж гаргаж буй хүмүүс байсаар л байгаа.

Ийм байхад “төрийн шийдвэр үнэн зөв гарах ёстой” гэж цээжээ дэлдээд ч хэрэггүй биз. Хуурамч бичиг баримт бүрдүүлэн байж төрд шургаж байгаа хүмүүс хэний төлөө ажиллах вэ. Шударга ёс, зөв нийгмийн төлөө хууль зөрчихгүй нь ойлгомжтой.
 
Эцэст нь хуурамч бичиг баримт бүрдүүлээд төрийн албанд шургаж болох боломжийг бий болгож буй хэсэг бүлэг эрх мэдэлтнүүд л энд буруутай гэж дүгнэмээр байна.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-09 14:17:34
    Төрийн албыг татан буулгая. Зүгэр цалин авч намуудын дуулгавартай годилуудаар яах юм бэ. Намууд өөрсдийнхөө хүнийг та нартай та наргүй шийдэж байхад .
  • f 2015-05-09 02:46:44
    Yandaa baahan ulsturch, niigmiin ajilchid. Ene uls orniig hen buteej bosgoh bnoo
  • irgen 2015-05-09 02:43:48
    TUW SHUUDAN GIN OYUNBAT DED ZAHIRAL ZALUU HUURAMCH DIPLOMTOI UUNIIG SHALGAAD UGNUU.
  • ЭРХ ЧӨЛӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НАМ 2015-05-09 02:23:50
    АТГ иймэрхүү үйлдлүүдийг таслан зогсооходоо ажлаас чөлөөлдөг санцийг өөрчилж авилагыг нь шалгадаг эрүүгийн хариуцлага үрүүлдэг байх хэрэгтэй
  • Эргэлзэгч 2015-05-08 14:45:57
    Үүнийг бичсэн Ами та өөрөө дипломоо зохих журмаар нь авсан юм уу? Ямар их үг үсгийн алдаатай бмчдэг юм бэ?
    • ами 2015-05-11 04:38:37
      тэгсэн байна уу. би угаасаа л ингэж бичдийшт тэгээд чи яахын
  • Huuramch nam 2015-05-08 12:10:38
    Huuramch diplomiig MAN-iinhan gazriin naimaataigaa adilaar jinhene utgaar ni tsetsegluulsen dee.
  • иргэн 2015-05-08 11:20:40
    сургууль төгсч байгаа нь ч гэсн дээ,дипломгүйгээсээ дээрдэх юм огт байхгүй. дипломгүй ч сайн ажиллаж байгаа хүн б.даг. харин төрд шургалагсад бол хэцүү....
  • хааис 2015-05-08 08:51:15
    Магистр, докторын дипломууд ч бас но-той. Ялангуяа магитр, докторын сургууль гэж бий болсоноос хойш цараг нь хараагүй нөхдүүд магистр болчихсон л.............
  • Зочин 2015-05-08 08:36:28
    Нийслэлийн захирагчийн албанд нас өарсан ахынхаа дипломоор ажилд орж байсан Бат-Эрдэнэ гэгч бүр УИХ-д нэр дэвшээд байсан биз дээ ККккк
  • zocin 2015-05-08 08:21:27
    arai dendyy um,tyr gedeg hyyramcz nohdoor dyyrsen,iim czadwargyi ih zantangyyd olszrood ,tyr gedeg huuramcz ,irged yaz itgeh be
  • Дархан 2015-05-08 07:46:50
    Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга Гэрэлмаа банк санхүүгийн Өлзийт дээд сургуулийн хуурам ч дипломтой тул үүнийг шалгаж өгөөч АТГазраас
  • Иргэн 2015-05-08 06:37:48
    Манай компанид бол дипломгүй зарим нэг хүмүүс нь дипломтой хүмүүсээс ч илүү ажлаа хийгээд чадаад байх юм . Санхүүгийн дарга маань 8-р анги төгссөн хүн л байдаг...
  • бОЛДОО 2015-05-08 05:46:52
    Чухам УБТЗ-ын Бээжин дахт төлөөлөгчийн алба төрийн алба уу төрлийн алба уу.Элбэгдоржийн дүү өмнө гахайчин байсан нөхөр байна лээ.
  • сэржмядаг 2015-05-08 05:24:43
    боловсролын салбар дампуурч дуусч байна л даа, хуурамч дипломтой багш нар дүүрэн байна, тэгэхлээр ойлгомжтой,
  • 2016 2015-05-08 04:11:03
    Ard ni dandaa MAN AN baigaa. Namuudyg shiitgeh yum san !
  • зочин 2015-05-08 04:03:20
    АН-нхны байж байгаа байдал нь энэ. Ямарч боловсролгүй, тэнэг, шунахай, луйварчид.
  • Tintin 2015-05-08 04:01:07
    Диплом бол яах вэ дээ зүгээр л цаас болчихоод байна. Угаасаа боловсролын салбар өөрөө үнэгүйдсэн юм чинь. Хүний тооноос хэтэрсэн дээд сургуулиуд байна шдээ.
  • Зочин 2015-05-08 03:44:26
    Төрийн алба төрлийнх болсон нь үнэн. Үүнийгээ ч бататгасан дүрэм журам ихээр боловсруулах болсон. Дээр нь намын сонгууль.