Нийслэлийн албан татварын тухай хуулийн төслийг буцаалаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  53.9 хувийн ирцтэй эхэллээ.  Хуралдаанаар нийслэлийн албан татварын тухай хуулийн төслийг  үргэлжлүүлэн хэлэлцэхээр байв.

Гэвч Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад архи, тамхи, согтууруулах төрлийн бүх ундааны борлуулалтад 1 хувийн татвар, баар, ресторан, амралтын газар, зочид буудалд үйлчлүүлэгчийн 1 хувийн татвар ногдуулахаар болгож зорилтот татвар болгон өөрчилсөн нь гишүүдийн дунд  маргаан дагуулаад байгаа.  Өчигдрийн хуралдаанд гэхэд зарим гишүүд хуулийн төслийг татаж авах ёстой гэх байр суурийг илэрхийлж байсан юм. 

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Ажлын хэсгийн гишүүн Д.Ганхуяг  “Сонгууль арай болоогүй байна. Тангаргынхаа хүрээнд гишүүд үндсэн ажлаа хийгээчээ гэж хүсмээр байна.  Засгийн ажил урагшлахаа болилоо. Ажлын хэсгээс гарсан саналууд унаж байгаа учир байнгын хороон дээр анхны хэлэлцүүлгийг хийх саналтай байна. Тиймээс хойшлуулж өгнө үү” гэсэн юм. Д.Ганхуяг гишүүний гаргасан энэхүү саналаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуулийн Төсвийн байнгын хороон дээр дахин хэлэлцэхээр болж буцаалаа.

Чуулганы хуралдаан Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.  
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.