Маргааш тарих бүх моддыг коджуулна
"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн өдөр тохиож байна. Тавдугаар сарын 9-нд Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүлнэ.

БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай зөвшилцсөнөөр энэ хавар тарьсан модоо намар хатааж хаяхгүйн тулд шинээр тарьсан модонд бар код олгож, цахим бүртгэл хийх юм байна. Уг цахим, ухаалаг бүртгэл дээр анх тарьсан болон хөрөнгө оруулсан хүн, байгууллагын нэр, арчилгаа, усалгааг хэн хийсэн, ямар бордоо хэрэглэсэн, яаж ургаж байгаа явцыг бичиж бүртгэх гэнэ. Ингэснээр мод тарьсан иргэн, байгууллага бүр цахимаар ургалтын явц байдалтай нь танилцаж боломжтой хэмээн албаныхан үзэж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд эл өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ялалтын ойг бэлгэдэн 70 ширхэг монос тарих бөгөөд үүнд бар код олгох аж.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Биометрик карт 2015-05-08 01:53:46
    Цахим ухаалаг үнэмлэх олгоно гэж мөнгө хусаж магадгүй ХОМСМООЛынхон шүү манай АНынхан
  • ЖИРГЭЭ 2015-05-08 01:39:15
    ЗӨВ ШҮҮ