Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан билээ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ тавдугаар сарын 9-ний бямба гаригт буюу Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн өдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүлэх юм. БОАЖЯ энэ жил нийт нэг сая ширхэг мод тарихаар төлөвлөөд байгаа юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудын хувьд энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ялалтын ойг бэлгэдэн 70 ширхэг монос мод тарихаар болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ялалтын 70 жилийн ойд оролцож байгаа болон монгол дайчид анх удаа Улаан талбайд ялалтын парадад жагсч буйг мөн үүгээр бэлгэдэж байгаа юм.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Хайрын төгөл”-ийн дэргэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд мод тарих тул ийнхүү “Монгол сакура” хэмээн нэрлэдэг гоёмсог цэцэг, анхилуун үнэртэй монос модыг сонгосон байна.
Энэ мэт жил бүр уламжлал болгон явагддаг энэ компанит ажлын үеэр олон зуун мод бут суулгасан.Харамсалтай нь ургаж соёолсон нь тун цөөхөн.
Өнгөрсөн жилүүдэд ерөнхийлөгч, ерөнхий сайд, хотын дарга, засгийн газрын гишүүд гээд бүгд бараа бологчдынхоо хамтаар мод тарина хэмээж бөөн сүр дуулиан болдог. Төв талбайгаас эхлүүлээд үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүй долоон худаг гээд энд тэндгүй л баахан мод, бут суулгасан. Харин иргэд үүнийг нь өмнөх жилүүдийнхээ түүхийг бүү давтаасай, ганц нь ч гэсэн ургаасай хэмээн залбирч суудаг болсон. Арга ч үгүй биз дээ. Улсын төсвөөс өч төчнөөн хөрөнгийг мод тарих энэ ажилд зориулан гаргаж байгаа юм чинь.
Уг нь бол ингэж их мөнгө зарцуулж төдий чинээ их мод бут суулгаж байхад нийслэл хот маань дэлхийд алдартай ногоон хотуудтай эн зэрэгцэхээр байгаа юм. Гэтэл төрийн бус байгууллагын гаргасан судалгаагаар манай хотын тоосжилтын хэмжээ хэвийн хэмжээнээс даруй 3-4 дахин их байгааг тогтоожээ. Арга ч үгүй биз дээ. Нийслэлийн хүн амын 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа юм чинь. Тэдгээрийн гаднах нойл хөрсийг ямар хэмжээгээр бохирдуулж байгаа нь ойлгомжтой.
Нийслэл хотод агаар, ус хөрсний бохирдол, цөлжилт, хуурайшилт гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг шийдвэрлэх арга нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал билээ. Нэг мод тарьвал нэг насны буян гэж ярьдаг. Тариад орхих бус түүнийгээ тордож, ургуулж чадвал нэг модноос хоёр хүн амьсгалах хүчилтөрөгч бий болдог бөгөөд мод нь нүүрстөрөгчийг өөртөө хамгийн ихээр шингээдэг байна.
Гэвч мод бут суулгаж ногоон байгууламж бий болгох энэ ажил нь салхинд хийсч, улсын өч төчнөөн хөрөнгө шороонд булагдан замхарсаар байна.Үүнээс харахад хийсэн ажилдаа эргээд хяналт тавьдаггүй манайхны гаж тогтолцооны хар гай харагдаж буй юм. Улсын хөрөнгийг шороонд булж орхичихоод хяналт тавьдаггүй холбогдох албан тушаалтнуудаас энэ хугацаанд тарьсан бут сөөгнийхөө мөнгийг нэхэх нь зүйтэй болов уу. Та бүхэн хараарай. Бөөн ажил болж суулгасан моднууд өнөөдөр хатаж гандсан,овоолсон хар шороо болон үлдсэнийг нийслэл хотын хаанаас ч харах боломжтой.

Б.Сансар
olloo.mn