Тавантолгойн асуудлаар буюу Балгасын улаан нуурыг ашиглуулахгүй байх талаар мэдээлэл хийнэ

09:00 цагт "Дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, эрдэм шинжилгээ-инноваци" сэдэвт Эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ын төв номын сангийн 604 тоотод болно.

11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд “Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын төв”-өөс мэдээлэл хийнэ. Монгол улсын аймгуудыг гурав дахь жилдээ эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтцийн хөгжлөөр нь харьцуулан эрэмбэлжээ.

11:00 цагт Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан "Ирээдүйд тэмүүлсэн 90 жил" үйл ажиллагаа их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний өмнөх талбайд болно.

11:00 цагт Соёлын төв өргөөнд “Эх орны дайны Ялалтын 70 жил”-ийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт болно. Баярын арга хэмжээнд төр, засгийн төлөөлөл Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд, Беларусь улсаас суугаа Элчин сайд, Казакстан улсаас суугаа Элчин сайдууд болон ахмад дайчид оролцоно.

11:30 цагт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчид Тавантолгойн асуудлаар буюу Балгасын улаан нуурыг ашиглуулахгүй байх талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Хөгжлийн банкны 2014 оны аудитын тайлангийн талаар тус банкны захирал Н.Мөнхбат мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МОХ-ны зүгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

12:30 цагт Өвөрхангай аймгийн Арвагархээр морин спорт холбооноос улс аймгийн алдар цолтой уяачдын зөвлөгөөний талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.