Боломжийг алдуулсан МОНГОЛТОЛГОЙ
Монголхүү ажлын байр гарахыг хүлээсээр л сууна. Хавар болж барилгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хааяа нэг цагийн ажил олж хийх ч орлого нь тогтворгүй, хүрэлцээгүй хэвээр... Нэг орой Монголхүү эхнэртэйгээ ажилгүй суусан жил гаруй хугацаанд нь Монголд улс ямар боломжуудыг алдсныг тооцоолж үзэхээр шийдэв. Хэрвээ ирэх сон­гуулиар сонгогдохын төлөө яахаас ч буцахаа больсон улстөрч, Монголтолгойнууд тээг болоо­­гүйсэн болвол уурхайн томоохон төслүүд урагшилж, төслүүдийн өгөөж улс оронд төдийгүй иргэдэд өндөр байх байсан.

Гацаанд ороод байгаа томоохон төсөл болох Оюутолгой төслөөс л гэхэд 2013, 2014 онуудад далд уурхайн бүтээн байгуулалтад зориулан4 тэрбум ам.доллар зарцуулж, үүнээс дор хаяж 2 тэрбум ам.доллар ньдотоодын зах зээл рүү орох байжээ.

Энэ мөнгө татвар, дотоодын ханган нийлүүлэгч­­дээр дамжин улсын эдийн засагт эерэгнөлөө үзүүлж Монголхүү шиг 10 мянган ажилгүй уурхайчид ажилтай орлоготой болох байв. 40 сая доллар төсвийн ажилчдын цалинд зарцуулагдах байсан гэхээр эхнэрийнх нь орлого ч батлагаатай болох байсан юм. Одоо багш нарын цалин цагтаа буух нь цөөрч байгаа.

Монголхүү мэтийн ханган нийлүүлэгч компанийн ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл зэргээс 90 сая.доллар татвар хэлбэрээр төсөвт орж, энэ нь эхнэрийнх нь цалин, шагнал өсөх магадлалыг нэмэгдүүлэх боломжийг бий болгох байжээ.

Далд уурхайн хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 37% нь дотоодын ханган нийлүүлэгчдэд очих байсан гэхээр Монголхүүгийн ажилладаг компани шиг байгууллагууд шинээр 2500 ажлын байр бий болгох хэмжээний мөнгө - 60 сая долларыг төсөвт оруулахаар байв.

Сүүлийн 2 жилд улс төрч Монголтолгойнуудын гацаалтаас шалтгаалан монголын эдийн засаг 1 тэрбум 550 сая долларыг шууд алдлаа. Өөрөөр хэлбэл Оюутолгой төслөөс жилд орж ирэх 1 тэрбум долларыг дагаад жил бүр дунджаар 500 сая доллар гадаадын шууд хөрөнгө оруулалтаар Монгол улсад орж ирэх байсан аж. Том төслийг дагаад дунд болон жижиг хөрөнгө оруулалтууд орж ирдэг гэдгийг улс төрч Монголтолгойнууд тооцдоггүй, тэд өөрсдийнхөө дахин сонгогдох боломжийг л тооцдог гэдгийг Монголхүү, эхнэртэйгээ ярилцах зуураа мэдэж авав. Тэднийг ярилцах зуур телевизийн мэдээгээр “Энэ оны эхний улиралдГадаадын шууд хөрөнгө оруулалт 72.2 сая долларын алдагдалтай гарсан” гэж Монгол банкнаас мэдээлэх нь тэр. Монголхүү төгрөгийн ханш сул хэвээр байх нь дээ хэмээн санаа алдав. Гадаадын хөрөнгө оруулалт багасахаар төгрөг үнэгүйддэггэдгийг одоо хүн бүр мэдэх болсон. Харин улс төрч Монголтолгойнууд энэ үнэнийг эс зөвшөөрч, хоосон уриагаа улам чанга хангинуулсаар л байх ажээ.

Монголхүүгийн эхнэр Оюутол­­гойн далд уурхайн бүтээн байгуулал­­тын ажил гацахын өмнөхөн 2012 онд 1 доллар 1400 төгрөгтэйтэнцэж байсныг саналаа. Монгол­­хүүдоллар өнөөдөр 1995 төгрөг байна гэдэг чинь доллар бүр дээр ханшийн зөрөөнөөс алдаж байгаа 500 төгрөг бол монгол хүн бүрийн алдсан боломж хэмээн дүгнэв. Энэ бол улс төрч Монголтолгойнуудын хийрхлийн төлөөсийг ард түмэн төлж байгаа хэрэг хэмээн эхнэр нь бухимдана.
ТВ-ээр дараагийн муу мэдээ гарлаа. “Чингис” бондоор авсан мөнгөний эргэн төлөх эхний хугацаа2017 оны хавар. Одоогийн байдлаар монголын эдийн засагт бондын төлбөрт өгөх мөнгө байхгүй. Монгол улс Тавантолгойн ордын болон Оюутолгой төслийн хоёрдахь шатны бүтээн байгуулалтыг хөдөлгөж, бусад уул уурхайн төслүүдээ дэмжиж байж экспортын орлого нэмэгдэн зээлээ хугацаанд нь төлөх боломжтой болно гэж эдийн засагчид сануулах ажээ.
Монголхүүгийн санаа улам ихээр зовж, бачимдав. Улстөрч Монголтолгойнуудын хийрхлээс болж түүний амьдрал доройтсон. Гэтэл удахгүй улсаараа өр зээлээ дийлэхгүйд хүрэх гэж байгаа нь тэвчиж болшгүй хэрэг гэж тэр бухимджээ.

Хэрвээ Оюутолгойн далд уурхай хэвийн ажиллаж байсан бол тэр ажилтай, орлоготой байж орон сууцны зээлээ хүндрэлгүй төлөх байсан. Монгол улс ч гадаад өрийн дарамтандорохгүй, нийтээрээ хэвийн сайхан ажиллаж, амьдарч байх бололцоог сүржин уриа, хоосон лоозонгоор үгүй хийсэн улс төрч Монголтолгойнуудыг Монголхүү жигшин, алдсан боломж, хохирсон амьдралынхаа өртгийг тэднээс нэхэмжлэх,хариуцлага хүлээх ёстой хэмээн боджээ.
 
Өглөөний сонин
Г.Мөрөн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-05-08 15:42:24
    2012 онд доллар дор хаяж 1600-тай байсаан. Ядаж статистик сөхөж харчаад бичээч ээ? Худлаа бураад байхаар. Мэдээж монголын эдийн засгийн алдагдсан боломж их их. ...
  • MNG SULD URSHUU 2015-05-08 11:58:42
    HI.MINII MNG UUDAA.OUY TOLGOIN GEREEG ZURSAN CH,ZURAAGUI CH ADILXAN YALAGDANA.34% N GEREEG CANCEL DAAD EXPORTIIN METALLAAS % IA AVAX GEREEG ZURAX GANTS L ZAM BI...
  • Монгол хүү 2015-05-08 08:59:24
    Зүгээрээ хямралыг далимдуулж байгаад луйвар хийх гэж байгааг зогсоох ёстой болохоос яарч бусдад зүгээр өгөөд яах вэ. Тэрийгээ Монголхүү би мэднээ.
  • zvgreer 2015-05-08 03:24:09
    zvgeeree ajndaa tolgoigoo shaah cag udahgvi irne hvsseh hvseegvi edin zasgaar ni hevtvvlne!!!!!!
  • өөөөө 2015-05-08 02:51:18
    Наад монгол толгой нууд чинь өөрийгөө бодож байдаг тэнэгүүд байхгүй юу
  • ЖИРГЭЭ 2015-05-08 01:36:24
    ЗӨВ ШҮҮ
  • 1958.mn 2015-05-08 00:29:11
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Ха хаа хааа 2015-05-08 00:28:21
    Боломж алдсан хүнтолгой л доо