БЗД-ийн шинэ төрөх эмнэлэг зургадугаар сард ашиглалтад орно
Эмэгтэйчүүдийн баяраар буюу гуравдугаар  сарын 8-нд нээлтээ хийнэ гэж байсан Баянзүрх дүүргийн III амаржих газрын шинэ барилгын ажил дууссан ч одоо хэр нь нээлтээ хийгээгүй байгаа.  Тэгвэл  2011 оноос эхэлсэн уг барилга ирэх зургадугаар сараас ашиглалтад орж, эхчүүдээ хүлээн авахаар төлөвлөжээ. Гэхдээ барилгыг улсын комисс хараахан хүлээж аваагүй учир ашиглалтад орох хугацаа тодорхойгүй байгаа гэх мэдээллийг  эх сурвалж өгч байна. 

300 мянга гаруй хүн амтай нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрладаг III дугаар төрөх эмнэлэг нь өнөөдөр 45 ортой, 32 эмч, 118 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эмнэлэг хэт ачаалалтай ажиллаж байгаагаас үүдэн ихээхэн эрсдэл бүхий нөхцөл байдлууд үүсдэг байна. Одоо шинэ эмнэлэг ашиглалтад орохоор энэ хүндрэл буурна гэж албаныхан үзэж байна.Шинэ төрөх эмнэлгийн хувьд 150  хүний ортой юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сайханбилэг огцор 2015-05-08 08:12:09
    Шинэчлэлийн засгийн ажлын гүйцэтгэл нь гарч байх шив. МАН-тай хамтарсан засаг юу ч хийсэнгүй баахан толгойн хэрүүл л хийв шив дээ Шийдлиийн засгийг огцоруулая
  • irgen 2015-05-08 06:11:17
    Amjilt
  • ЖИРГЭЭ 2015-05-08 01:35:47
    ЗӨВ ШҮҮ
  • 1958.mn 2015-05-08 00:30:32
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.159
    Мэдэгдсэн Хариулах