Аугаа эх орны ялалтын 1973 оны ойн парадад жагссан Анхны Монгол хүн
Аугаа эх орны ялалтын 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэхүү ойн парадад ОХУ-ын Москва хотноо болох цэргийн сүрт жагсаалд Монголын алба хаагчид оролцохоор эх орноосоо  мордсон билээ. Энэ явдал бол эл парадад Монгол хүн алхсанаас хойш 42 жилийн дараа анх удаа оролцож байгаа түүхэн явдал юм. Тэгвэл 42 жилийн өмнөх тэрхүү ялалтын парадад оролцсон анхны Монгол хүн бол Шагдарын Баярсайхан гуай юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны түрүүнд та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би 1948 онд Улаанбаатар хотод төрсөн. Миний аавын нутаг бол Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг. 1964 онд наймдугаар анги төгссөн. Ингээд Свердловск руу барилгын Токерын ангид суралцахаар явсан. Ирээд оройгоор суралцаад 10 дугаар анги төгссөн.

-Ингэхэд та яаж яваад Аугаа эх орны ялалтын парадад жагсав?
-Би 10 дугаар ангиа төгсчихөөд 1970 онд өөрийн саналаар цэрэгт явсан юм. Хязгаарын хилийн цэргийн Ховдын Булган сумын отрядад алба хаагаад Бага даргын курс төгссөн. Гэтэл тухайн үед манай командлагч “Хилийн цэрэгт яаралтай боловсон хүчин хэрэгтэй байна. Гээд Орос улсруу цэргийн сургуульд явуулсан юм. 1971 онд Москвагийн Цэргийн сургуульд суралцаж байхдаа нэлээд сайн суралгатай байлаа. Тэгж байтал сургуулийн командлагч буюу захирал маань  1973 оны тавдугаар сарын 9-нд Ялалтын парадад оролцох санал тавьсан. Би юу гэж татгалзах билээ. Тэгье л гэсэн.
Ингээд би тасгийн пулемёт үүрээд тэр үеийн оросын курсантуудтай мөр зэрэгцэн Ялалтын парадад алхаж байлаа. Ийм сайхан түүхтэй хүн шүү дээ. Ямар ч азаар тэр  сүрт парадад алхсан юм. Тэр үеийн аз л байсан байх даа. Тэр үед Монгол улсынхаа нэрийг ингэж л мандуулж явлаа.

-Та чинь  Аугаа эх орны ялалтын парадад алхсан анхны Монгол болжээ?
-Тэгэлгүй яах вэ.Үүгээрээ би маш их бахархаж явдаг. Миний түүхэнд гүйцэтгэсэн нэг том үүрэг гэж боддог. Хоёр орны харилцаанд ч гэсэн чухал нөлөөтэй. Монголын цэргийн түүхийн нэгээхэн хэсэг л гэж бодож бахархаж явдаг даа.

-Одоо Ялалтын 70 жилийн ойн парадад жагсах Монгол цэргүүд алба хаагчдыг өндөр шалгуураар шалгаруулж авч явсан. Таны үед ч шалгуур өндөр байсан уу?
-Өндөр байсан. ОХУ-ын бараг хот бүрт цэргийн сургууль байдаг шүү дээ. Гэтэл тэр бүх сургуулиудаас ганцхан Монгол хүн Шагдарын Баярсайхан гэдэг залууг тэнцүүлэн оролцуулсанд маш их баярладаг. Шалгуур өндөр байсан. Өндөр нуруутай хүмүүсийг шалгаруулж байлаа. Бас сурлага сайтайг нь. Тухайн үед би Орос хүмүүстэй төстэй монхор хамартай, өндөр нуруутай байсан. Бас сурлагандаа сайн байсан.
/Энэ бичиг бол Ш.Баярсайхан гуйаг 1973 оны парадад жагссан гэдгийг гэрчилсэн хүмүүсийн гарын үсэг/
 
-Гэхдээ та цэргийнхээ чиглэлээр яваагүй юм уу даа?
-Ингээд би парадад алхсанаас хойш жилийн дараа өвчний улмаас энэ мэргэжлээрээ цаашид яваагүй. Хэрэв цэргийн хүн болоод цаашид энэ замналаар явсан бол өнөөдөр дахин 42 жилийн дараах 70 жилийн ойн тэр сайхан жагсаалд дахин оролцох ч байсан юм билүү.  

-Тэгэхээр танд Аугаа эх орны ялалтын 70 жилийн ойн парадад дахин оролцохсон гэсэн нууцхан хүсэл байдаг байх нь ээ?
-Байлгүй яах вэ. Цэргийн хүн болж төрсөн аавын хүү бүрийн цээжинд байдаг гэж бодож байна. Гэхдээ энд оролцоно гэдэг хэр баргийн аавын хүү тэнцэхгүй байх.

-Энэ тухайгаа та албаны хүмүүст дуулгаж байв уу?
-Батлан хамгаалах яамны сайдад нэг өргөдөл өгсөн. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын П.Цагаан даргад бас өргөдөл өгсөн. Энэ өргөдөл юу гэсэн өргөдөл байсан бэ гэхээр намайг чөлөөлөх ялалтын 70 жилийн парадад авч авч явахыг хүссэн өргөдөл байсан л даа.  Яагаад гэхээр Монголоос 1973 оны жагсаалд оролцсон анхны Монгол хүн нь би байсан. Тэрүүгээр нь намайг оролцуулж магадгүй гэж бодсон. Гэтэл П.Цагаан дарга надад хариу өгөхдөө “боломжгүй” гэдэг хариулт өгсөн.
Үүний дараа Батлан хамгаалах яаманд очиход намайг ОХУ-ын ялалтын ойн парадад жагссан Монгол хүн гээд хүлээн авч уулзахад  би бүр баярлаад нулимс унагасан шүү.
Мэдээж энэ бол түүх. Гэхдээ надаас хойш 42 жилийн дараа энэ түүхэн парадад Манай Монголын 75 хүний бүрэлдэхүүнтэй баг явж оролцож жагсаж байгаад маш их баяртай байна.

-Танд 1973 оны парадад оролцож байх үеэс дурсгал болж үлдсэн зураг бий юу?
-Уул нь байсан юм. Парадад оролцоод ирэхэд манай сургуулийнхан бүгдээрээ л надад баяр хүргээд л. гэтэл хэдэн өдрийн дараа манай сургуулийн командлагч надад жагсаалд оролцож байх үеийн маань зургийг томоор угаалгачихсан авчирч өгч байлаа. Тэр зургийг хараад маш их баярласан. Зөвхөн надад зориулаад миний зургийг угаалгаад авчирч өгсөн. Даанч тэр үед залуу ч байж чемодандаа хийчихсэн байсан. Тухайн үед манай ангийнхан ч юм уу авсан байх. Мөн "День победы" гэсэн дурсгалын тэмдэг өгсөн /үзүүлэв/. Үүнийгээ л нандигнаж байна. Хүн нас дээр гарахаараа л иймэрхүү юмыг анхаардаг юм байна. 2013 онд би тэр зургаа олж авах гээд ОХУ-ааэс Монголд суугаа Элчин сайдын яаманд хандаж, "1973 оны парадад жагсаж байсан Монгол хүний зураг" гээд өөрийнхөө тэр үеийн зургийг олж өгөх тухай хүсэлт гаргасан. Удалгүй ч хариу ирлээ. Гэтэл хариуд нь" таны зураг ОХУ-ын Архивт хадгалагдаж байгаа болохоор өгөх боломжгүй" гэдэг хариулт өгсөн. Тэгээд элчингийн хүн "өөр юу хэрэгтэй байна вэ, хэлээрэй" гэсэн. Тэгэхэд нь "би өөр зүйл хэрэггүй" гээд гарсан. Гэхдээ би үүнд гутраагүй ээ. Монголоос сансрын нисгэгч Гүррагчаа бид 2-ын зураг ийм том улсын архивт орсон байна гэж бодоод бахархаад өнгөрсөн. Үүний дараа Оросын "Новости Монголий" сониноос ярилцлага авмаар байна гээд надаас ярилцлага хүртэл авч байсан. Одоо миний бодож байгаа ганц бодол бол ОХУ-ын архивт байгаа тэр зургийг авчирч, Монголынхоо архивт л хадгалуулахыг хүсч байна. 

-Таны хүсэл биелэх болтугай гэж ерөөе. Ингэхэд та хаана хэрхэн амьдарч байна вэ. Гэр бүлийнхнээ танилцуулбал?
-Би одоо эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар Чингэлтэй дүүрэгт, хайлаастад амьдарч байна. Хүүхдүүд маань том болж сайн сайхан л явна.
Би чинь насаараа уул уурхайн чиглэлээр ажилласан. Гэтэл тэтгэврээ тогтоолгохдоо жаахан багаар тогтоолгочихлоо. Энэ нь жаахан харамсалтай л юм.


Ийнхүү бидний яриа өндөрлөлөө. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hudla 2015-05-09 13:59:56
    Xudla shagad bga ym bish v
  • зочин 2015-05-08 12:36:10
    ленин сталин 2 ын хөшөөг нураасан ЭБИ одоо зураган доогуур нь цэрэгтэйгээ алхаж хүндэтгэнэ ИРЭЭД 2 хөшөөг байранд нь залахгүй бол МӨНХИЙН худалч хэвээрээ үлдэнэ...
  • baadai 2015-05-08 07:09:40
    Eronhiiligchin tamgin darga tsagaan guaid ter zuragin huulbarig olood ogooch gesen huseltee gargaval boloh bishuu
  • sod 2015-05-08 02:10:49
    bayar xvrgei ee
  • ЖИРГЭЭ 2015-05-08 01:35:08
    ЗӨВ ШҮҮ