Зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан хөрсөн дэх хар тугалга гүний усанд нөлөөлөх аюултай
Дан ганц агаарын бохирдол аюул дагуулж байгаа гэвэл том эндүүрэл болно. Агаарын бохирдлын хэмжээнд гамшиг дагуулж буй хөрсний бохирдол жил ирэх бүр ихсэж хүн ардын эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлөх хэмжээнд  хүрчээ. Албаныхан нийслэлчүүдийн эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлөх хэмжээнд хүрсэн хөрсний бохирдол тэр дундаа хөрсөн дэх хар тугалгын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ 2,5 дахин их байгааг онцлоод цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санаа бодлоо солилцох болсон.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн гэр хороолол өдрөөс өдөрт тэлж  эдгээр айлуудын бие засах газар,элдэв төрлийн хог хаягдал, угаадас муу ус хөрсийг маш ихээр бохирдуулж байгаагаас хөрсний ялзрал, хөрсний эвдрэл хаа сайгүй бий болсон. Түүнчлэн  манайхан элдэв төрлийн химийн элментүүдтэй хог хаягдлаа ил задгай хаяснаас хөрсөн дэх хар тугалгын хэмжээ ихэссэн.

Тодруулбал Газарзүйн хүрээлэнгийн ажилтнууд Улаанбаатар хотын 340 цэгээс хөрсний дээж аван, зургаан төрлийн хортой элементийн судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар дээрх хөрсний дээжүүдээс хар тугалга байж болох хэмжээнээсээ 2.5 хувиар, хромидын хэмжээ 5.9 хувь, кадми 3.3 хувиар илүү байгаа нь тогтоогдсон байна. Харин никелийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ даваагүй аж.

Ялангуяа авто засварын газрууд, техникийн захуудын ойр орчмын хөрснөөс хар тугалгын хэмжээ хэвийн байх ёстойгоосоо хэтэрч, их хэмжээний бохирдолттой болох нь тогтоогдсон байна. Гэхдээ хаягдал төмөр гэх мэтчилэн хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдийн ойр орчмын хөрс дээрх газруудынхаас илүү хар тугалгаар бохирджээ.

ймээс хур тунадас орлоо гэхэд дээрх хортой элемэнтүүд нь хөрсний гүнд нэвтэрч, гүний усыг бохирдуулах магадлалтай байдаг аж.  Мөн салхиар дамжин бидний бие организмыг хордуулах аюултай юм байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар агаар дахь хар тугалгын хэмжээ хүний амьсгалах хэвийн хэмжээнээс 2-3 процентоор давжээ.

Иймд нийслэлийн хамгийн их хөрсний бохирдолтой цэгүүдийг тогтоож энд ариутгал хийж гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхээр болсон байна. Түүнчлэн хөрсний бохирдолд хамгийн их нөлөө үзүүлж буй техникийн зах, түүнийг дагасан авто засвар, машин угаалгын газруудыг хотоос гаргах ажлыг яаравчлах хэрэгтэйг холбогдох хүмүүст сануулж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.