
Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ. Өнөөдрийн барилдааны эхэнд 70 кг-ын жинд өрсөлдөж буй Г.Идэрхүү БНСУ-ын тамирчин Ён Хо-Жүнтэй барилдаж, 7:2 харьцаагаар өрсөлдөгчөө яллаа.Харин түүний дараа тамирчин Д.Хүдэрбулгын оронд дэвжээнд гарах шийдвэр гаргасан Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр 97 кг-д хүч үзэж, эхний тойрогтоо Тажикстаны Р.Искандарид 4:14 харьцаагаар ялагдлаа. 44 настай гавьяат дасгалжуулагч маань ид залуудаа 57 кг-ийн жинд барилдаж явсан билээ.
Б.Сансар
olloo.mn