Хотын албан татварын тухай хуулийн төслийг Ч.Хүрэлбаатар гишүүн эрс эсэргүүцэв
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. 
Татварыг орлогод, хөрөнгөд болон хэрэглээнд гэсэн 3 үндсэн зүйлд ногдуулдаг байна. Эдгээрээс хотын татварыг ногдуулах хамгийн зохистой зүйл бол хэрэглээ буюу хотын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ юм байна. Дэлхийн орнуудын дээрх туршлагад үндэслэн төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах гэх мэт хотын өдөр тутмын амьдралд тулгарч буй олон асуудлыг эдийн засгийн аргаар шийдвэрлэх зорилгоор нийслэл хотод бизнес эрхэлсэн бол энэ төрлийн татварыг ногдуулдаг байхаар хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд нийслэл хотын албан татварыг албан татвар суутгагчийн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулахаар тусгасан юм. 

Гишүүдийн уг хуулийг төслийг ихээр шүүмжилж байна. Эдгээрээс Ч.Хүрэлбаатар гишүүн “Ерөнхий сайд энэ хуулийн төслөө татах хэрэгтэй. Ийм ард иргэдээ шулсан хуулийн төслөөр яах юм бэ. Эдийн засаг хүндэрчихсэн энэ үед ард иргэдийнхээ халаасыг ухна гэдэг юу гэсэн үг вэ. Хямралаас гарах арга бол татвар авах, нэмэх биш. Зарсан бараа бүтээгдэхүүн бүрээс татвар татна гэж байна. Тэнд захын нэг дэлгүүр нэг ширэг тамхи зарлаа гэхэд тэр тамхины татварыг хэн яаж тооцож авах вэ. Ийм хэрэггүй хуулиа Засгийн газар татаж авахгүй бол бид өөрсдөө Ерөнхий сайдыг огцруулах бичгийг нь баръя” гэсэн юм. 

Харин З.Баянсэлэнгэ гишүүн “ Бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэчихээд ийм хууль оруулж ирж байгаа нь зохистой үйлдэл биш. Бараа гэдэг нэр томъёоноосоо эхлээд энэ хууль дээр ажиллах юм их байна. Энэ хууль энэ чигээрээ явбал дэмжигдэхгүй ээ” гэв. 

Г.Ганхуяг гишүүн “энэ хуулийг хэлэлцээд дөрвөн сар болж байна. Хэн татвар төлөх ёстой вэ гэдгээ ойлгохгүй байх шиг байна. Энэ хуулиар чинь бизнес эрхлэгчид татвар төлөхгүй ээ. Хуулиа сайн унших хэрэгтэй” гэлээ.

Чуулган үргэлжилж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АН-ын гишүүн 2015-05-08 09:06:27
    Хэрэглэгч буюу иргэд бид төлөх юм бна. АН-хан иргэддээ хайртай гэж шааж шаачихаад хэрэг дээрээ зөрөөд тэдний хармааг хоослох гээд байдаг яг хулгайч нар юм даа
  • зочин 2015-05-08 02:38:53
    АН бүх шатанд идэж уусан мөнгөө ард иргэдийн халааснаас нөхөхөөр улайрч байна, Батүүл хотын татвар, төвөөр явбал 50 мянга гэдэг тэнэг зүйлс сэдсэн, бүү сонго
  • Зочин 2015-05-08 00:13:03
    Энэ татварыг ард түмэн хэзээ ч дэмжихгүй. Батүүл өвгөн арай хэтэрч байна. Будаач будаач гэхээр сахлаа будна гэгч болох нь . Цагаан үсээ будвал таарга . Муу новш...
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 2015-05-07 12:16:05
    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 4 жилийн өмнө хэвлэлийн хурал хийж хувьцааг баталгаажуулах зорилгоор Таван толгойн асуудлаар дараах санлыг гаргаж байжээ 1. Ард түмэ...
  • Зочин 2015-05-07 09:17:03
    Хүрэлбаатар чинь ЗГ-н хэрэг эрхлэх, сангийн сайд байсны хувьд татвар, хуулийн төслийг уншаад ойлгох чадвар нь Ганхуягаас нэг хуруу илүү байхаа.