Р.Жигжид сайдын зэвүүрхэл
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Тогтоолын төслийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулсан юм.

Сайдын илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан өсгөж явахаар тусгасан. Цаашид цалин тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх вэ, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ хэмээн асуулт тавихад Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл хариу тайлбар хийсэн. Харин Г.Батхүрэл даргын тайлбар С.Бямбацогт гишүүнд хангалттай санагдаагүй тул Р.Жигжид сайдыг асуудалд хариуцлагатай хандахыг сануулж, түүнээс хариулт сонсохыг дахин шаардсаны хариуд эрхэм сайд “Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын даргын хариулт дээр нэмж тайлбарлаад байх юм байхгүй” хэмээн микрофоноо хаачихав.

Ямар ч үед тэгтэл дуугаа өндөрсгөөд байдаггүй Уул уурхайн сайд Р.Жигжид дахин дахин шалгаагаад байсан С.Бямбацогт гишүүнд дургүйцлээ тэгж илэрхийлсэн нь сонирхолтой л харагдаж байна лээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dens  2015-11-18 16:54:18
    ene togloomiin zasgiin gazariig bailgaad baihuu yaduusaa /ard tumeen /
  • kkk 2015-05-07 16:52:08
    bathyrel gej medleggyi hyniig zailyyl
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 2015-05-07 12:19:00
    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 4 жилийн өмнө хэвлэлийн хурал хийж хувьцааг баталгаажуулах зорилгоор Таван толгойн асуудлаар дараах санлыг гаргаж байжээ 1. Ард түмэ...
    202.21.106.115
    Мэдэгдсэн Хариулах
  • jhgh 2015-05-07 11:47:27
    uul uurhain bvh salbart jil bvr 10 ajliin bair shineer bii bolgoh tuhai shiidber gargah heregtei tegeed jil bolgon shine oron too bii bolgoogvi bol shuud haah h...
  • Ганбат 2015-05-07 09:47:17
    Хэнд ч хэрэггүй, утсан хүүхэлдэй, тоглоомын хуурс байснаа арай томроод бөөс болж байгаа юм байлгүй.
  • зочин 2015-05-07 09:31:05
    цалин, тэтгэвэрийг нэмэхгүй л гэсэн үг байхгүй юу
  • Зочин 2015-05-07 09:18:10
    их зан сууж, бие тоож байгаагийн илрэл байх даа