Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Үйлдвэрлэлийн осол 2014 онд 333 бүртгэгдэж, өмнөх оноос 18 хувиар буурсан боловч нас барсан хүний тоо нэмэгдсэн байна. Ослын шалтгааныг авч үзвэл уналт нуралт, аюулгүй ажиллах арга, барилд хангалтгүй суралцсан, тээврийн хэрэгслийн болон тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, технологийн процесс зөрчсөн зэрэг зөрчил зонхилжээ. Харин дээрх хуульд өөрчлөлт оруулснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны салбар хороодыг яамдын дэргэд орон тооны бусаар ажиллуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын уялдаа холбоог сайжруулах, Хөдөлмөрийн сайдын дэргэд ажиллаж байгаа Үндэсний хороо, яамдын дэргэд байгуулагдах салбар хороо болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай зардлыг зохих шатны төсвөөс гаргах.

Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлын хувь хэмжээг УИХ-ын 2013 оны 20 дугаар тогтоолд заасны дагуу 5.0 хүртэл хувиар нэмэгдүүлэн, уг төсөвлөсөн хөрөнгийн зарцуулалтыг тодорхой болгох зэрэг зохицуулалтууд тусаад байна.

Одоо энэхүү хуулийн өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс санал болгосон зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 2015-05-07 12:20:37
    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 4 жилийн өмнө хэвлэлийн хурал хийж хувьцааг баталгаажуулах зорилгоор Таван толгойн асуудлаар дараах санлыг гаргаж байжээ 1. Ард түмэ...
  • Иргэн 2015-05-07 10:21:54
    Энэ хуулийг хэрэгжүүлэх ХАБ-ын ажилтан нь ямар боловсролтой хүн байх Юм.ямар сургалтыг төгссөн хүн байх юм гэдгийг тодорхой болгоорой.Зарим газар 9-р анги төгсс...
  • 1958.mn 2015-05-07 08:15:41
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!